Saturday 30 April 2011

Something about Royal Wedding and else...

As we know, yesterday was The Big Day. The Royal Wedding day. Most people know that yesterday Prince William, The Duke of Cambridge has married with Catherine. By my own view it was quiet amazing to become a witness of future king and queen wedding (I hope they will become). It was like a fairytale that I listened or read when I was a child.


Өчигдөр Лондон хотод цаг агаарын хувьд үнэхээр сайхан өдөр байлаа. Яаж зүгээр байхав ганц хоёр зүйл хуримын талаар бичих нь зүйтэй болов уу.
Хуримын давуу талыг бол Их Британи улсын хаадын ирээдүйтэй холбож авч үзхээс гадна уг улсын санхүүгийн байдалтай мөн холбож үзэж болох юм. Их Британи улс сүүлийн үед санхүүгийн хүнд байдалд байгаа аж. Өнөөгийн засгийн газар нь бүсээ чангалах, Төмөр хатагтай Тэтчерийн бодлоготой харьцуулагдахуйц хатуу бодлого барьж зардалаа багасгаж, орлогоо ихэсгэх чиглэлд ажиллаж байгаа билээ. Хуримын үеээр хэдэн сая жуулчин ирж, энэ улсын халаасанд хэдэн сая паунд хийсэн болхыг Балхжав гуай бид хоёр таашгүй. Жишээ нь томоохон зочид буудлууд, тухайлбал Lancaster London Hotel, One Aldwych болон гүнж Kate энгийн иргэний амьдралынхаа сүүлийн хоёр хоногоо өнгөрөөсөн Goring зочид буудлууд нь жуулчидаар дүүрч, үнээ нэмсэн аж. Жуулчид зочид буудалд буухаас гадна, хоол идэж, ууж, юм үзнэ гэхлээр овоо хөрөнгө оруулалтыг Их Британи улсад оруулсан байх гэж миний бие итгэж байна.

Зиа тэгэхлээр энэ дээдсийн хуримаас салаад олон нийтийн амралтын өдрийн талаар жаал бичье. Их Британи улсад олон нийтийн амралтын өдрийг Bank Holiday гэж нэрлэдэг юм. Учир нь энэ өдрүүдэд яаж ч байсан Банкнууд үйлчилгээ үзүүлдэггүй, ажилладаггүй аж. Харин бусад аж ахуйн нэгжүүд бол өөр хэрэг шүү. Энэ улс нь дэлхийн бизнесийн томоохон бүсүүдийн нэгийн хувьд зогсолтгүй ажилладаг аж. Тиймээс дэлгүүр, ресторан гэх мэт газрууд яалтачгүй ажиллахаас өөр аргагүй. Гэхдээ ажилчидыг тэд энгийнээр бус харин урамшуулалтай ажиллуулдаг. Дийлэнхи аж ахуйн нэгж олон нийтийн амралтын өдрөөр ажилласан ажилчиддаа тухайн өдрийн цалинг нь нэг нугалж өгөх зэргээр урамшуулдаг нь авууштай юм... 


0 comments:

Post a Comment