Saturday 16 April 2011

Formula 1...

Sport is one of the reason of healthy life. Moreover, discipline is important part of sports.
I'm a quiet big supporter of Formula 1 racing. I've started interesting this sport from 2007. 

3 сарын 25наас энэ жилийн Формула 1-ийн улирал эхэлсэн юм. Би өөрөө энэ спортыг ихээр сонирхдог хүний хувьд уралдаан болгоныг интернетээр таслахгүй үзхийг хичээдэг гэж байгаа. Харамсалтайн дэлхийн тодорхой улс болгонд тусдаа уралдаанууд болдог учираас цагийн зөрүү гэдэг асуудал тулгардаг. 
Image

Би өөрөө Феррари багийн, ялангуяа Felipe Massa хэмээх нэсгэгчийн хөгжөөн дэмжигч юм. Гэхдээ бас цаагуураа Red Bull багийг дэмжидэг гэж байгаа. Түрүү жилийн дэлхийн аврага Red Bull багийн Sebastian Vettel гэдэг нисгэгч болж дэлхийн хамгийн залуу Формула 1-ийн авраг болсон юм. Энэ жилч тэрбээр элт илүү давхиж байгаан гайхалтай.

Энэ жил 19 Gran Prix болхоор төлөвлөгдөөд байгаа ба үүний 2 нь болоод өнгөрчихсөн юм. Энэ долоо хоногт Хятадын Гран При Шанхайд болж байгаа аж. Өнөөдөр уралдааны байрлал тогтоох гараа болсон бөгөөд маргааш буюу бүтэнсайн өдөр үндсэн уралдаан болно. Би лав хувьдаа Веттелийг мөн л түрүүлнэ гэж бодож байгаа. Веттелийн Герман улсын иргэн бөгөөд дараагийн Улаан Барон Михаэль Шумахер гэж нэрлэгддэг хүн билээ. 

Жил болгон Формула 1 -ийн холбоо дүрмийг өнөөгийн техник технологийн хурдтай хөгжилд тааруулж өөрчилдөг юм. Энэ жилийн Формула 1-ийн дүрмийн үндсэн өөрчлөлтүүд нь:



  • Формула 1 Bridgestone-той хийсэн гэрээгээ дуусгаж Pirelli дугуйны компанитай гэрээ хийсэн. Pirelli дугуйны илэгдэл маш их байгаа учираас уралдааныг өрсөлдөөнтэй болгож үзэгч биднийгээ баярлуулж байгаа. Харин нөгөө талдаа багууд, нисгэгчидийн дургүйг их хүргэж байгаа гэж...
  • Урьдчинан жил хийгдэж 2 жил ашиглагдсан дифузор хэмээх аэродинамикийн элементийг ашиглахийг хорьсон. Энэ нь маш их маргаантай, ашиглаж байгаа машинд хурдны маш их давуу тал олгодог зүйл учираас энэ жилээс хорьсон.
  • Машины арын далавчыг хөдөлгөөнтэй байхыг зөвшөөрсөн. Формула 1-ийн машины аль нэг хэсэг хөдөлгөөнтэй болж эхлэх аваас багууд хооронд хурдны зөрөө гарч ирдэг юм. Харин энэхүү далавчийг хөдөлгөхийг зөвхөн тодорхой байрны төлөө өрсөлдөж байгаа 2 машины хойно байгаа нь урд байгаадаа 1 секундын зайнд дөхөх аваас зөвшөөрсөн юм. Энэ нь машинд байгаа хянагч компьютерээр хянагдана.
  • KERS буюу Kinetic Energy Recovery System-ийг ашиглахыг дахин зөвшөөрсөн. 310км цаг хурдалж байгаа машинд тоормослох, хурдаа авах гэх мэт үед маш их дулааны эрчим хүч үүсдэг билээ. Үүнийг хуримтлуулаад шатхуун мэт ашиглаж, хурдаа нэмж болох юм. Тэрхүү дулаан хуримтлуулах системийг нь KERS гэж нэрлэдэг бөгөөд 2010 оны улирлаар энэхүү системийг ашиглахыг хорьсон юм. Энэ жилээс үүнийг ашиглахыг эргэж зөвшөөрсөн бөгөөд энэ систем нь урд байгаа машиныг гүйцэж түрүүлхээс илүү, хойно байгаа машинд гүйцэж түрүүлэгдэхгүй, байрлалаа хамгаалж үлдэхэд илүү ашигтай технологи юм.




Энэ бүх дүрмийн өөрчлөлт нь Формула 1-д маш их нөлөөлдөг нь тодорхой юм. Пит тактик нээрээ түрүү жилийг бодвол энэ жил илүү сонирхолтой болсон. Хурдан элэгддэг Pirelli дугуй машинуудыг Пит стопод олон орхоос өөр аргагүй байдалд оруулж байгаа гэх мэт сонирхолтой зүйлс энэ спортод маш их...
Ер нь миний сонь энэ спортод хэзээч буурахгүй байхаа... :hoho: :wd: 

Маргааш болох уралдааны гарааны байрлал өнөөдөр тодорхой болсон юм. Эхний 5-ийг нь сийрүүлбээс:


1. Sebastian Vettel (RBR-Renault)
2. Jenson Button (McLaren-Mercedes)
3. Lewis Hamilton  (McLaren-Mercedes)
4. Nico Rosberg  (Mercedes)
5. Fernando Alonso (Ferrari)


0 comments:

Post a Comment