Friday, 15 April 2011

London to Rome Part 2...

As said in previous post I'm going to present some pictures of Rome, that I shot. It will be more easier to express my feeling of Rome to you guys ;).


Зиа тэгэхлээр юун түрүүнд Ромоор аялсан эхний өдрөө би Ватикан орж үзсэн гэдгээ түрүүчийн нийтлэлд дэлгэрэнгүй дурьдсан билээ. Харин одоо илүү ойлгомжтой болгох үүднээс зурагтай нийтлэл хийе.



Юун түрүүнд Ватикан гэдэг хот улсын гол амин сүнс нь болсон барилга нь дээрхи зурган дээр харагдаж байна. Энэхүү барилгын нэр нь Гэгээн Петерийн сүм бөгөөд сүмийн дотор Петер гуайн бунхан байдаг юм байна лээ.




Энэ зураг их энгийн бөгөөд олог зүйлийг харуулсан сайхан зураг байна. Тэр цаана сүндэрлэж байгаа байшингийн хамгийн дээд талын баруун гар талаас 2 дахь онгорхой цонх бол Папын өрөө гэж би уншиж байсан юм. Харин энэ наана байгаа усан оргилуур бол Бернинигийн уралсан Matching Fountain юм. Энэхүү нэрний учир нь бол гэгээн Петерийн сүмийн урд талбайд 2 хос усан оргилуур байдаг бауг хоёр усан оргилуурууд нь 2 өөр он цаг үед баригджээ. Нэг нь Carlo Moderno гийн уралсан усан оргилуур нөгөөх нь Бернинийгийнх юм. Хоёуулаа Ватикан, Ром, Италийн уран барилгын хөгжилд асар их хувь нэмэр оруулсан улсууд. Берниний Карлогийн усан оргилуурын хос болгож талбайн нөгөө талд нь яг ижил хийцийн усан оргилуур уралсан нь олох түмэнд ийн алдаршижээ.



Зиа ингээд Ватиканы музейрүү ороод ирвээ. Энэ зураг бол их онцгой өрөөг харуулсан зураг.   Уг өрөө нь Игназио Дантигийн бүтээл юм. 120м урт өрөөг тэр чигээр нь, шалнаас нь тааз хүртэл Ромын эзэнт гүрэн, Италийн газрын зургуудаар бүрж зурсан гэж бодохлоор цаанаа л нэг... Ignazio Danti's The Gallery of Maps. (Vatican)
Imagine that all part of the 120m long room, from floor to ceiling, has painted by topographical maps of Italy.

Зиа энэ зурган дээр алдарт Олимпийн бурхан Зевсийн хүү Херкулесийн хүрэл хөшөө харагдаж байна даа. Уг хөшөө нь эртний Ромын эзэнт гүрнээс хадаглагдаж ирсэн аж.



Гэгээн Петерийн бунхан. Ватиканы гол сүм дотор.



Ватиканы алдарт үндсэн талбай ингэж харагддаг юм байна лээ. Тэр цаана нэг том зураг босгоод тавьчихсан байгаа нь засвар хийгдэж байгаа гэсэн үг. Манай Сүхээ ахын хөшөөг шинэчлээд буулгаад, хоослоод хаясаны оронд иймэрхүү зүйл босгоод тавьчихвал хамаагүй аятайхан байсан юм. Зиа ингээд ватиканаас гараад яваваа.

Ватиканы дараа би Pantheon гэдэг айхтар газар очсон юм. МЭӨ 126 онд баригдсан барилгадаа. Дотор нь Италийн нэгдсэн улсын эхний хоёр хааны, бас Рафаэль гэх мэт хүмүүсийн бунхан байдаг юм. Тиймээс аль болох дотор нь чимээгүй байхыг зочидоос хүсдэг газар байна лээ. Сонирхуулж хэлэхэд анх барилга баригдахдаа дээвэр дээрээ ганц том нүхтэй, түүгээрээ гэрэл оруулахаар баригдсан аж. Энэ нь одоо ч хэвээр байгаа бөгөөд гэм нь бороо орох үед барилга дотор ус орж ирдэг нь тийм... Гэхдээ их үзэсгэлэнтэй харагддаг гэсэн. Харин тэр мөч нь надад тохиолдоогүй л дээ...



Рафаэлийн бунхан... Ер нь ингээл эхний өдөр дууссан гэхэд болно...


Тэгээд 2 өдөр эхлэвээ... 2 өдрийн өглөө би шууд Коллизей орхоор гарсан юм. Угаасаа билетээ ч интернетээр захиалсан байсан болхоор цагтаа очихгүй бол болохгүй. Гол нь аялаж байхад унтаж байх шиг утгагүй зүйл үгүй байх. Гэснээс энэ зурган дээр би байна... ЛОЛ
Заза тэр яахав тэнд Коллизей харагдаж байна. Харин нөгөө талд нь Константиний Ялалтын хаалга байна. Энэ Европийн орнуудаар явахлээр заавал нэг Ялалтын хаалга байх юмаа гэж.


Зиа ингээд Коллизей дотроо орлоо... Тэр эртний алдарт Амфи Театраас үлдсэн зүйл энэ байна. Тайз нь нурсан газраас дээш 5 давхар байгууламж. Гэхдээ тэр 5 давхарынх нь дээд талын 2 давхарын шал нь нурж унасан бөгөөд 3 давхарын шалны тал нь үлдсэн юм. Гэхдээ их гайхалтай санагдсан... ийм зүйлийг ингэж сайхан хадгалж үлдсэн гэж бодохлээр...
Нээрээ сонирхуулахад Коллизейн дотор 3 янзын тоглолт болдог байсан юм байна лээ. Тэр нь цаг цагаар ялгаатай байдаг. Өглөө амьтадын тулаан болдог байсан. Энэ нь харьцангуй сонирхол багатай харц ардад зориулсан үзүүлбэр байдаг байсан. Тэгээд хамгийн гол нь үхсэн амьтны махыг харц ардад өгч, засгийн газартаа элэгтэй байлгах бодлого барьдаг байсан юм байна лээ. тэгээд үдийн хэрд үзүүлбэрт тоглолтууд болдог байж. Үдээс хойш болох үед өдрийн хамгийн сонирхолтой үзүүлбэр болох Гладиаторуудын тулаан болдог байсан байна. Үдээс хойш ер нь  суудал дүүрэн байдаг байж.


Би Коллизейн тусгай тасалбарыг интернетээр захиалсаны үр дүнд Коллизейн хонгил, 3 давхарт гарч үзсэн гэж. Энэ зурган дээр харагдаж байгаа хэсэг бол Коллизейн тайзан доорхи хэсгийг харуулж байгаа юм. Энд л өнөө гладиаторууд тулаандаа, эсвэл үхэлдээ бэлдэж, хүлээж суудаг байсан газар. Бас боолууд тухайн үеийн тун боловсронгуй техникүүдийг ажиллуулах гэж хүнд нөхцөлд ажилладаг байсан газар юм.


Энэ зураг бол Роман Форум буюу Ромын эзэнт гүрний үед баригдаж, өнөө үе хүртэл хадгалагдаж ирсэн байгууламж, эсвэл балгас юм. Иймээрхүү балгасуудыг төсөөлж л үзэхгүй бол болохгүй юм байна лээ.


Зиа ингээд ерөнхийдөө 2 дахь өдөр нь өнгөрсөн гэж. Энэ өдөр Colosseum, Palatine Hill, Roman Forum, Capitoline museum үзсэн юм. Тэгээд бас гайхалтай сайхан амттай, зуухан дотор болгосон Итали пиззаг нь идсэн...


3 дахь өдөр өглөө Borghese Gallery орсон юм. Энэ нь музей бөгөөд Бернини, Микеланжело, Рафаэль зэрэг алдартай хүмүүсийн бүтээл байдаг ба харамсалтай нь дотор зураг авхий хориглодог учир үзээд л өнгөрсөн... түүний дараа хамгийн гол нь Треви усан оргилуур дээр очсон юм. Энэхүү усан оргилуур хамгийн алдартай усан оргилууруудын нэг бөгөөд, ийшээ зоос шидсэн хүн Ромд иргэж ирхийг билгэддэг юм байна лээ.
Мэдээж би шидсэн...

4 comments:

tseemaa said...

Us ni neeren yamar boginohon boltsiimbe? Gehdee haluuhan haragdjiinaa aa. Goy goy zuragnuud garsan bna :p

Heaven Lord said...

Хаха баярлалаа... Халуухан нь ч юу юм... Гэхдээ энэ үс зохиж байна лээ... Одоо жоохон ургаад өөр хэлбэртэй болоод байгаа...

Bulgan Buidkhaan said...

Блог чинь их таалагдлаа... Би бас германаас итал юм уу парис орж аялах санаатай байгаан, тэгээд нийтлэлийг чинь уншлаа сайхан нийтлэл байна .^^

Heaven Lord said...

Баярлалаа. Анхаан их сайхан газрууд байна лээ. Германд байдаг юм чинь визэн дээр санаа зовох юм байхгүй амар юм байнашд :)... Ер нь боломж нь байвал юм үзэж байх л хэрэгтэй юм байна лээ. Амжилт! хэрвээ аялалын талаар асуух юм байвал асуугаарай.

Post a Comment