Thursday 14 April 2011

London to Rome...

Traveling is the way to know the world, cultures, and people by yourself. And also you might know or interpret yourself during your trip as well. It's very exciting challenge... I'm living, studying, and working in London. This place gives me much opportunity to travel some places that I like. For example, when I was a child I really wanted to travel to Paris. I have accomplished this task & recently traveled to Rome.

Би одоогоор Лондонд сурч хөдөлмөрлөж байгаа бөгөөд энэ зуураа, амралтаараа Европын холбооны зарим нэг улсуудын хотуудаар аялаад үзэх боломжууд надад олдсон юм. Ирээдүйд ч олдсоор байна байх.

Ноднин жилийн 11 сард би очхыг хүсдэг байсан Парисаар аялаад ирсэн билээ. Харин саяхан амралтаараа Италийн нийслэл, эртний Ромын эзэнт гүрний төв нь байсан Ром хотоор орчихоод ирлээ.





Ер нь бол гадаадруу аялалаар явах үед багагүй асуудлууд тулгардаг. Виз, тийзнээс авхуулаад очоод хаана байрлаж, юу үзэх вэ гэх мэт. Ромруу явхад надад Шингений виз авна, визэнд орход очих ирэх тээврийн баримт, даатгал, очоод байх газрын баримт, сургуулиас зөвшөөрсөн захиа гэх мэт гүйцэлдүүлэх ажилууд гарсан. Парис явах үедээ энэ бүхнийг хийгээд, туршлагатай байсан болхоор энэ тал дээр асуудалгүй байсан. Хамгийн гол нь элчингийн цаг авах гэсэн байхгүй, байгаа нь миний амралт дууссаны дараа гараад байх үед их сандаргасан шүү. Тэгээд азаар яагаад ч юм нэг сул зай гараад би тэр цагийн авч байлаа. Гэхдээ Итали, Франц гэх мэт орнуудын визний материалийг элчин нь биш тусдаа байгууллага хүлээж авдаг юм байна лээ. Арга ч үгүй биз. Олон улсын асуудлууд, ажил хэрэг дээр нь виз олгох гэсэн маш том ачаа нэмэгдэх аваас, элчингийн ажилчидынх нь ажил мэдрэл муутай их болно биз. Тэр визний байгууллага нь шинж нь шаардлага хангасан виз хүсэгчийн бичиг баримтуудыг нь элчинлүү явуулах үед элчин тэр дундаас дахиж хянах нь хамаагүй амар болдог биз.



Тэгээд гол нь визээ аваад, очих, байх юмнуудаа бүгдийг нь тодорхой болгочихов. Очоод юу үзэж, идэж, уухаа мэдчихлээ. Ийнхүү 3 сарын 29нд Лондонгоос онгоцоор Ромлуу нислээ.

Намайг Ромд байх хугацаанд их нартай дулаахан сайхан байсан. Гэм нь Лондонд цайрж ядаж байхад чинь Ромд очоод дахиад борлоцон кк. Ром орноо гэж Ватиканыг оруулаад дэлхийн 2 улсаар аялаад ирэхийн дайтай гэсэн үг юм.

Очсон эхний оройноо захиалсан байсан залуучууд, аялагч нарын нийтийн байрандаа очоод амраад өнгөрөөвөө. Өрөөнд маань надтай хамт 2 Герман эмэгтэй 1 Мексик залуутай хамт байрласан. Ер нь мань мэт шиг оюутан залуучуудад ямар юмныхан их мөнгө байхав, хамгийн хямдхан бөгөөд боломжын онгоцны билет, хостел, хотел эдрийг сонгоно шүү дээ.

Хоёр дахь өдрийн өглөөн нь бөөн үзэж сонирхохын хүсэл болсон залуу хостелдоо өглөөний цайгаа уучихаад, Ватиканы зүг метрогоор явлаа. Ромд метроны үндсэн 2 зам байдаг ба тэр хоёр замынх нь буудлууд нь ч Лондон Парис эдрийг бодвол цөөн юм байна лээ. Ер нь Ромыг 2 зээрдээ туулчихсан ч болхоор газар шиг санагдсан. Зиа тэгээд Ватиканы зүг метроны буудлаас гараад алхаад явж байсан чинь нэг Итали хүүхэн өөдөөс "Do ya Speak English" гээд асуугаад гараад ирдэг юм байна. Тиймээ гэсэн чинь тухайн өдөр нь Ромын Поп (Пап ч гэх юм уу) Ватиканы талбайдаа олон нийтэд үг хэлдэг өдөр нь (Лхагва гариг) гэж байна. Өө за гэсэн чинь та билет авч байж орно эдр гээд бөөн юм яриад уналаа. Бодвол Agency-д ажилладаг хүүхэн байсан бололтой, бөөн юмнууд санал болгоод уналаа. Миний уншсанаар бол Поп олон нийтэд ямар нэг үнэ төлбөргүйгээр үг хэлдэг гэж байсан юм. Тэгээд тэр эмэгтэйд уучилаарай би сонирхохгүй байна гээд хөндийрөөд Ватиканлуу алхлаа. Ватиканлуу орход ямар нэг гадаад үнэмлэх хэрэг болдоггүй бөгөөд үсрээд л биед чинь хүйтэн болон галт зэвсэг байна уу гэдгийг нь л шалгадаг юм байна лээ.
Тэгээд 2 цаг гарам Пап гуайг хүлээсний эцэсд тэрбээр гараад ирэв ээ гэж. Би гэдэг хүн шүтлэггүй болхоор жоохон уйтгартай л санагдсан. Гол нь энд тэндээс сүсэгтэн олнууд нь грүүпээрээ ирж Папдаа мэндчилгээ дэвшүүлж, Пап нь бага хэмжээний айлтгал хэлдэг л юм байна лээ. Надад төрсөн сэтгэгдэлээр бол Бенедикт XVI Пап харьцангуй нарийхан холоотой Пап байна лээ. Түүний өмнөх бөгөөд хамгийн удаан Пап байсан Папуудын нэг Иоанн Павел II нь хамаагүй гоё холоотой хүн шиг санагдсан.

Зиа зиа тэгээд Ватикан музей, Гэгээн Петер (Гол том) сүм зэргийг үзээд бишэрсээр байгаад таарсан. Тэр зураг, баримлуудынх нь сайханыг нь яана? Гэхдээ голцуу шашин, Библиэс эсвэл эртний Ром, Грекийн бурхадаас сэдэвлэж хийсэн байдаг нь барууны уран зураг, баримлын онцлог юмаадаа.

Зиа ингэсээр байгаад эхний өдөр дууссан даа. Ер нь дараагийн нийтлэл дээр зураг оруулчихъя тэгвэл илүү ойлгомжтой сонирхолтой байна байх.

Тиймээс ингээд энэ нийтлэлийг дуусгаюу гэж. 

0 comments:

Post a Comment