Tuesday 26 April 2011

This Week's New Music In UK (Releases: 25 April 2011)

I've been very busy last 2 days. I work in Tesco as a part time employee.
Ok on Monday quiet many singles have been released. But I liked only 3 of 'em.


Өчигдөр уржигдар хоёр нилээн сайн ажиллаа шүү. Дэлгүүрт ажиллахаас гадна agency-гаас намайг дуудаж галт тогоонд ажиллуулдаг юм. Тэндээ 2 өдөр бас ажилласан...За тэгээд өчигдөр нээлтээ хийсэн синглүүдээ танилцуулъя.



Singles released on Monday:

Circle Pit – Slave Honey
Dels – Gob
Elbow - Open Arms
Everything Everything – Final Form
Natalia Kills - Mirrors
Leather – Sterile
Lee Scratch Perry – Like The Way You Should
Mono – Manifestation E.P
Nero - Guilt
Novellos – All You Need
The Sound Of Arrows - Nova
Twin Atlantic – Free



Twin Atlantic - Free

Шотландын Глазго хотоос гаралтай Twin Atlantic хамтлага нь авъяаслаг 4 залуугаас бүрддэг аж. Тэд байгуулагдсан цагаасаа хойш буюу 2007 оноос Red Bull records-той гэрээтэй ажиллаж иржээ.
Ихэр Атлант хамтлага нь саяхан шинэ цомгон дээрээ ажиллаж дууссан бөгөөд 5-р сарын 2нд гаргахаар төлөвлөөд байгаа аж. Цомгийн нэр нь Free бөгөөд ижилтэй нэртэй сингл нь уг цомгийн 2 дахь сингл болон гарч байгаа юм.

Dels – Gob

Dels буюу Дээлс нь Английн Ipswich-д төрсөн раппер юм. Тэрбээр дуулхаас гадна график дизайнераар ажилладаг нэгэн юм. Түүний дуугаа хийх хэв маяг, видео клипний хийц зэрэг нь бусад хип хоп, реп урсгалаар уран бүтээлээ туурвидаг дуучидаас өөр болхыг нь та бүхэн анзаарч байгаа болов уу.

Elbow - Open Arms


Тохой нэртэй хамтлага нь Британийн алтернатив рок урсгалаар тоглодог хамтлага билээ. Тэд 1990 оноос хойш өнөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар байгаа аж. Тэд нэр хүнд бүхий Brit, NME зэрэг awards-уудаас шагнал хүртсэн ба саяхан Build a Rocket, Boys! нэртэй цомог гаргасан UK Chart-д борлуулалтаараа 2 дугаарт орж байсан юм.




Зиа өнөөдөртөө нэг иймэрхүү л байна даа... хамгийн 3 дугаарт бичсэн дуу надад их таалагдаад байгаа гэж...

0 comments:

Post a Comment