Friday 29 April 2011

Experience of Rugby...

Actually my thought of Rugby was quiet negative before I watch it by my own eyes. Like run for the ball, pull and push the player, and could get serious injury from it. But after I watched the British Universities and Colleges Rugby championship final on 27th of Apr at Twickenham Stadium (the home of England Rugby), my thought was changed...


Хэлсэн ёсоорой авсан хэдэн зургаа нийтлэхийг хүссэн боловч, шаардлага хангах зураг байхгүй байсан учираас ганц зургаа л энд хавсаргалаа...
Нэг Монгол ахдаа энэхүү спортыг нүдээрээ том дэлхийн хэмжээний цэнгэлдэхэд нь үзсэнээ сонирхуулж ярих гэтэл, тухайн ах маань уг спортыг хамгийн мангар спортуудын нэг гэдэгээ хэлсэнээр энэхүү спортын талаар, давуу талын талаар бодсон юм л даа.


Тэгэхлээр дээр хэлсэнчилэн энэхүү спорт нь бас тийм ч дүүрчихсэн, хэрэггүй спорт биш юм байна. Мэдээж биш болоод л ингээд оршин тогтноод байгаа байх л даа. LOL... Гэхдээ миний харсанаар бол энэ спорт нь хамгийн олон чадвар шаардсан спортуудын нэг шиг санагдсан. Бас их өндөр контакттай спорт. Гүйх бол гүйнэ, ноцолдож барилдах бол түүнийгээ хийнэ, хөл бөмбөг мэт өшиглөж оноо авчиж болно, сагс шиг дамжуулаад touchdown хийчихэж ч болох аж. Тэгэхлээр бас олон спортын чадварыг шаардсан спорт юм байна. Тэгээд хамгийн гол нь багийн тоглолт гэдэг зүйл бол маш чухал. Спорт л юм чинь тамирчины тэсвэр тэвчээр, хүч чадалын талаар тэмдэглэх нь илүүц биз...


Rugby-г яагаад хүмүүс тоглодог ба нэг шалтгаан бол тамирчид уг спортод үнэн зүрхнээсээ хайртай болсон байдаг явдал аж. Уг спорт Америк хөл бөмбөг, сагс, хөл бөмбөг зэрэг шиг алдар нэр байхгүй, тамирчид нь ч хамаагүй бага цалин явдаг мөртлөө Rugby-д элэгтэй байдаг явдал нь тэд үүндээ хайртай аж.

Нөгөө талаас тоглоомын хамгийн том сул тал бол тамирчид ямар ч гэмтэл бэртэл авч болох юм. Энэ аялгүй байдлыг гаргуунд гаргаж байгаа нь бол дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн боловсон спортуудын дэргэд маш бүдүүлэг хэрэг аж. Мөн түүнчилэн тамирчид өөрийнхөө хүч чадал, тамир тэнхээг сэргээх, хадгалж үлдэхийн тулд стеройд, даавар зэрэг сэргээшийн төрлийн бодис хэрэглэдэг учираас олимпийн төрөлд багтдаггүй билээ.

Тоглоомын хувьд бол нарийн дүрэмтэй санагдсан. Зарим нэг зүйлийг ойлгоогүй. Багуудын хувьд өндөр зохион байгуулалт, тодорхой үүрэг бүхий 15 гишүүнтэй байх аж. Тэдний гол зорилго бол эсрэг багийнхаан талбайд touchdown хийж оноо авах явдал юм. Үүнийг багийн тоглолт л хийж чадна. 

За за тэгээд өнөөдрийн нийтлэл бол Rugby-гийн талаархи миний өөрчлөгдсөн сэтгэгдэлийн талаар л боллоо доо. Тэгээд эцэст нь энэ хорвоод хэрэггүй зүйл гэж үгүй, хэрвээ хэрэггүй болох аваас тэр нь устдаж, үгүй болдог аж.

0 comments:

Post a Comment