Thursday 21 April 2011

This Week's New Music In UK (Releases: 18 April 2011)

Ok here is the new musics that released in UK on this week. We have quiet many singles in here. But I don't wanna bore you by too many songs. I will just post some singles that I liked... If you don't agree some singles that are great just write some comments... That's one of the reason I'm bloging guys ;)... Lets change our thoughs...


Зиа тэгэхлээр энэ долоо хоногт Их Британийн зах зээлд шинээр нээлтээ хийсэн синглүүд гэх юм бол:

The Airborne Toxic Event – Numb
Travis Barker – Can A Drummer Get Some
Broken Bells – Meyrin Fields E.P
Taio Cruz – Telling The World
Fenech-Soler – Stop And Store
PJ Harvey – This Glorious Land
Hercules & Love Affair – Painted Eyes
Ke$ha – Blow
Nicki Minaj – Girls Fall Like Dominoes
Morrissey – Glamorous Glue
Snoop Dogg Vs. David Guetta – Sweat
The Streets – OMG
Tribes – We Were Children
Twenty Twenty – Love To Life
We Are The Ocean – The Waiting Room
Wretch 32 ft. Example - Unorthodox
Yuck – Get Away


Эдгээр дундаас онцлох синглүүд гэх юм бол;

Travis Barker – Can A Drummer Get Some

Blink 182 хамтлагийн бөмбөрчин Travis Barker бол дэлхийн хамгийн шилдэг бөмбөрчидийн нэг юм. Түүнийг хүмүүс бөмбөрчинөөс нь гадна биеээрээ дүүрэн шивээстэй залуу, хувцасны брэндийн эзэн, рекордсын захирал, хамгийн гол нь шинэ авъяс нээгч гэдгээр нь таних болов уу. Тэрбээр хамтлагаа 2005 онд тарсанаас нь хойш Game, Slash, RZA, Raekwon, Three Six Mafia гэх мэт алдартай хамтлага, реппер, дуучидтай хамтарж ажиллаж ирсэн юм. Саяхан Travis Give the Drummer Some нэртэй бүрэн хэмжээний цомог гаргасан ба одоо танилцуулж байгаа сингл нь шинэ цомгийн танилцуулгын хүрээнд хийгдэж байгаа ажил юм.
Энэ дуун дээр бол Travis Game, Lil Wayne, Rick Ross, Swiss Beatz нартай хамтарж ажиллажээ.

Fenech-Soler – Stop And Store


Fenech-Soler бол Британийн электропоп стилиэр дуулдаг дөрвөл юм. Хамтлагийн нэрийг гишүүн Daniel Soler-ийн овогноос авч зохиосон бөгөөд Англи, Америк хоёр улсын хөгжим шүүмжилэгчидээс эерэг үнэлгээ авсан хамтлага юм. Ноднин жил тэд хамтлагийнхаа нэрээр нэрлэгдсэн бүрэн хэмжээний цомог гаргасан аж.

The Streets – OMG

Энэ дуу надад маш их таалагдлаа... The Streets нь rap project бөгөөд үндсэндээ бол Mike Skinner, Johnny Drum Machine гэсэн 2 гишүүнтэй аж. Англи хип хоп учираас үндсэн Америк хип хопоосоо их өөр сонсогддог. Анх Монголд байхдаа Англи хип хоп сонсчихоод жоохон худлаа юм шиг санагддаг байсан чинь, энд ирээд орчинд нь орсон чинь таалагддаг болчихсон байна лээ. Дууны хувьд гоё үгтэй, аятай дуу байна. Үг нь social networking site-тай холбоотой юм байна...

Twenty Twenty – Love To Life


Хорь Хорь хамтлага нь Английн попрок урсгалаар тоглодог 3 гишүүнтэй хамтлага юм. Гоцлол гитарчин, аргил гитарчин 2 нь ах дүү хоёр бөгөөд хамтлагийн хувьд нэр хүнд нь өсөж яваа юм. Тэд том хамтлага дуучидын дэмжилэгийг ихээр хүртэж байгаа бөгөөд олон тоглолтын халаалтанд тоглож, хөгжим шүүмжилэгчидэд өндөрөөр үнэлэгдээд байгаа аж.

The Airborne Toxic Event – Numb


Энэ долоо хоногт хамгийн ихээр надад таалагдсан дуу нь Numb юм. Хамтлагийн хувьд 5 гишүүнтэй аж. Тэд индепендент урсгалд багтдагч тэдний дуунуудын үг илүү уран зохиолын хэлбэртэй, аялгуу нь илүү классик талдаа байдгаараа онцлог юм. Калифорнигаас гаралтай учир тэндхийн симфони оркеструудтай нийлж уран бүтээл хийх нь илбэг.
Хамтлагийн түүх гэвэл басхүү сонирхолтой аж. Хамтлагийн дуучин, гитарчин, даралтат хөгжимчин Mikel Jollett нь  эссеист буюу эссе бичдэг, уран зохиолын салбарын хүн байсан юм. Гэвч 2006 оны 3 сард түүний ээж хорт хавдартай болсон, өөрөө аутоиммун өвчинтэй болох нь дараалан оношлогдсон байна. Түүний аутоиммун өвчин нь амь насанд аюул учируулах нь бага ч, гоо сайхны хувьд 2 янзаар онц хохирол учируулж болох өвчин аж. Энэ бүх муу мэдээ, сэтгэл гутралын нөлөөнөөс болж тэрбээр акустик гитар дээрээ олон дуу зохиох болжээ. Энэ үед тэрбээр Taylor-той (бөмбөрчин) таарч хамтлага байгуулахаар шийдсэн юм.

0 comments:

Post a Comment