Thursday 14 April 2011

My Childhood...

I think, everybody accepts childhood is most precious time of life. So I'm going to write my childhood...
Ерөнхийдөө миний хүүхэд нас минь Улаанбаатар хотын маань 1-р 40мянгат хавиар өнгөрсөн л дөө... Манайх намайг бага байхад тэндхийн 44-р байранд байдаг байлаа. Их дэлгүүрийн урд талын 2 арктай байрны нэг хэсэг...



40мянгатад байхаас өмнө нь манайх 1-р хороололд байдаг байсан юм. Бас 22-р байр байсан. Гэхдээ бүр бага байсан болхоор нээх их сүртэй юм санадаггүй юм.

Цэцэрлэгийн насанд байхдаа цэцэрлэгт явдаггүй нэг тийм эсэргүүн нөхөр байсан... Гэртээ ганцаараа өглөө 8аас босоод л Cartoon Network үзээд суучихна... Тэгээд ээж аав ах ажил сургуулиасаа ирсэний дараа гадаа гараад тоглочихдог хүүхэд байсан.

7 нас хүрч Лаборатори 1-р дунд сургуульд орсондоо... Тухайн үед 1-р сургуульд орох сурагчидын тоо хэтэрхий их, анги хүрэлцэхгүй байсан болхоор 23-р сургуулийн дэргэд байдаг цэцэрлэгийн байрны 2 ангид нь тухайн үеийн 1-р ангийн 2 бүлэг хичээл ордог байсан юм... 2-р ангиас 1 сургуульд хичээл орж эхэлсэндээ. Би гэхдээ 2-р ангидаа сургууль дотроо өөр ангид шилжиж байсан гэж. Бага ангийн маань багш Гавалмаа гэж сайн багш байдаг юм. Багш маань өвөөгийн маань шавь байсан гэсэн кк. Ер нь бол би гэдэг хүн 4-р анги 8-р ангидаа цоорсон юм байгаан. бусад үед нь хичээлээ ерөөсөө хийдэггүй, хийсэн ч олигтой хийдэггүй ангийн нэг муухан сурагч байсан... 4-р анги ч яахав тохиолдлоор тоондоо дуртай болцон :haha: ... 8-р ангид л их чухал юм болсон... Дээрхи сонголт хэмээх зүйл надад үеийнхнээс минь яльгүй өмнө бодогдож сурахын хэрэгцээг, зорилго гэдэг зүйлийг тухайн үед ойлгосондоо...

1-р сургуультай минь хүүхэд насны минь үе тэр чигээрээ холбоотой. Би өөрөө 3 дахь үеийн 1-р сургуулийн сурагч л даа. Манай өвөө, эмээ хоёр 1-ийг төгссөн, Аав Нэгийг төгссөн, тэгээд ах бид хоёр Нэгийг төгссөн. Гэснээс би гэрийн бага, дээрээ ганц ахтай хүн.


Заза өнөөдөртөө ингээд болно байхаа... Залуусаа өдрийг хөгжилтэй өнгөрөөгөөрэй...

0 comments:

Post a Comment