Monday 2 May 2011

This Week's New Music In UK (Releases: 2 May 2011)

So what we have got here... Some singles have been released in UK music market and as normally I'm going to introduce  it...


Singles released today/Өнөөдөр нээлтээ хийсэн синглүүд:


Beady Eye - Millionaire
Franz Ferdinand - Covers EP
Blue - I Can
Cut Copy - New You Now (remixes)
Charli Xcx - Stay Away
The Hit Parade - There’s Something About Mary
Broken Arm - Negative EP
The WoWz - Go Figure EP
Team Me - Team Me
Mr Scruff - Wobble Control
The Computers - Music Is Dead
Power - Death Haunts




Beady Eye - Millionaire

Английн алдарт Oasis хамтлага тарсанаас хойш 2 жил гаруйн хугацаа өнгөрчээ. Oasis-с гоцлол гитарчин Noel Gallagher  нь гарсан нь тарсанаас өөрцгүй хэрэг болсон боловч үлдсэн гишүүд нь 2010 онд дахин Beady Eye хэмээх өөр нэртэй, шинэ хамтлага байгуулсан нь шүтэн бишрэгчидийнхээ магнайг тэнийлгэсэн хэрэг болжээ. Харамсалтайн нь би хуучны Oasis-аас авдаг шиг тэрхүү сайхан мэдрэмжүүдийг энэ хамтлагийн дуунуудаас авч чадахгүй байгаа юм.

Blue - I Can

2005 онд тарсан Их Британийн Blue хамтлага нь 2011 оны 1 сард дахин нэгдэхээр болсоноо зарласан билээ. Зарлахдаа уг хамтлага Eurovision 2011-д Их Британи улсыг төлөөлж оролцох болсоноо давхар мэдэгсэн юм. Тэд уг тэмцээнд "I Can" дуугаар оролцох бөгөөд албан ёсоор тэрхүү синглээ өнөөдрөөс эхэлж худалдаалж эхэлжээ. Eurovision 2011-ийн ялагч нь 12 хоногийн дараа буюу 5 дугаар сарын 14 Германийн Düsseldorf хотноо шалгарах болно. Сонирхуулж хэлэхэд 1997 оноос хойш Их Британи улсаас төлөөлж Eurovision-д оролцсон ганц ч хамтлага, дуучид түрүүлээгүй аж.

Charli Xcx - Stay Away

Зиа энэ дууг бас өнөөдөр зарагдаж эхэлсэн дуунууд дундаас онцолмоор байна. Учир нь 1980-аад оны Поп дууны уур амьсгалыг өөртөө агуулсан учираас.
Тэгээд хамгийн гол нь Charli Xcx бол үндсэндээ ганц гишүүнтэй хамтлага бөгөөд, зарим дуун дээр Darren Bazzoni-тай хамтарж ажилладаг болно. Charli Xcx Hertfordshire-с гаралтай 15 настай авъяслаг охин болно. Тэрбээр дуулхаас гадна даралтат хөгжим, бөмбөр, гитар, аргил гитар, tambourine тоглодог аж. Ирэдүйд бас юм дуулгахаар охин байна...



Franz Ferdinand - Covers EP


Franz Ferdinand хамтлага хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад 2010 оны 2 сард шинэ цомгон дээр ажиллаж эхэлсэнээ мэдэгсэн боловч хэдүүд гарах нь тодорхойгүй байгаа билээ. Гэхдээ тэд бусад хамтлага дуучидын дууг cover-лосон дуунуудаас бүрдсэн богино хэмжээний цомогоо өнөөдөр худалдаанд гаргасан байна. Цомогт 5 дуу багтсан бөгөөд, тэднийг нэрлэвэл: 

  1. Debbie Harry & Franz Ferdinand - Live Alone
  2. Stephin Merritt (of Magnetic Fields) - Dream Again
  3. LCD Soundsystem - Live Alone
  4. ESG - What She Came For
  5. Peaches - Turn It On

Миний хувьд эхний дуу нь анх удаа сонсоход бусдаасаа илүү сайн cover болсон юм шиг санагдсан бөгөөд түүнийгээ энд хавсаргасан болно...

0 comments:

Post a Comment