Monday 16 May 2011

This Week's New Music In UK (Releases: 16 May 2011)

Singles released today / Өнөөдөр нээлтээ хийсэн синглүүд:

Bowling For Soup – S.S…Saturday
Chris Brown feat. Bennie Bennassi – Beautiful People
Chapel Club – Blind
Cocknbullkid – 'sthma Attack
Death Cab For Cutie – You Are A Tourist
DJ Shadow – I Gotta Rokk E.P
Jon Fratelli – Baby We're Refugees!
Lupe Fiasco feat. Skylay Grey – Words I Never Said
Lykke Li – Sadness Is A Blessing
Noah And The Whale – Tonight's The Kind Of Night
Pete And The Pirates – United
Charlie Simpson – Down Down Down
Swedish House Mafia – Save The World Tonight
Those Dancing Days – Can't Find Entrance



Эдгээр дундаас онцлох сингүүд:

Death Cab For Cutie – You Are A Tourist


Death Cab For Cutie хамтлаг нь Америкаас гаралтай 4 гишүүнтэй хамтлаг аж. Тэд 1997 онд байгуулагдсан авч 2004 оны 11 сар хүртэл албан ёсоор ямар нэгэн байдлаар гэрээнд гарын үсэг албан ёсоор зуралгүй бие даасаар иржээ. 2004 онд тэд Атлантик рекордстой урт хугацааныхаа гэрээг байгуулсан аж. Хамтлаг Индепендент урсгалаар тоглодог ба тэд хөгжим шүүмжлэгч нар, хөгжимийн сэтгүүлүүд, алдартай артистуудаас эерэг дүгнэлт авдаг аж.
Энэ сингл нь тэдний Codes and Keys нэртэй цомгийн эхний сингл юм.

Lupe Fiasco feat. Skylar Grey – Words I Never Said


Superstar дуугаараа олон түмэнд танигддаг болсон Wasalu Muhammad Jaco буюу Lupe Fiasco нь шинэ синглээ гаргажээ. Тэрбээр анх гарч ирэхдээ илүүтэйгээр commercial талдаа дуулдаг байж байгаад илүү утга учиртай, бүдүүлэг бус дуу дуулдаг болсон аж. Тиймээс ч тэрхүү дуунууд нь тэгж их дэлхий даяар тардаггүй байх. Өнөөдөр секс, мөнгө, өөрийнхөө хэр мундаг байгааг дуулсан дуунууд Америкд илүүтэйгээр хит болж, тэрхүү дуу дэлхий нийтэд хүрдэг тийм жаяг тогтоод байгааг хэн хүнгүй ажиглаж байгаа байх. Харин Lupe нь үүний эсрэг талдаа байдаг аж.
Тэрбээр дуулхаас гадна өсөж байгаа бизнесмэн юм. Өөрийн рекордс, хувцасны фирмтэй, шинэ авъяс нээж илрүүлэгч аж.

Lykke Li – Sadness Is A Blessing



Likke Li нь 1986 онд Шведэд дуучин эцэг, зурагчин эхийн гэрт төрж өсөжээ. Тэрбээр 2009 оны 2 сарын 18нд Last Call with Carson Daly -д оролцсоноор хүмүүсийн нүдэнд өртсөн аж.
Миний хувьд их аятайхан дуулдаг эмэгтэй шиг санагдаад байгаа юм. Шинэ синглний клипийг Tarik Saleh найруулсан аж.

Those Dancing Days – Can't Find Entrance


Энэ хамтлаг нь мөн Шведийн Стокгольмоос гаралтай, 5 гишүүнтэй эмэгтэйчүүдийн хамтлаг аж. Хамтлаг  2005 онд байгуулагсан ба нэрээ алдарт Led Zeppelin хамтлагийн дуу Dancing day-р нэрлэсэн юм. Одоогоор тэд Wichita Recordings-той гэрээтэй ажиллаж байгаа.

0 comments:

Post a Comment