Thursday 5 May 2011

20 Fastest Selling Albums Ever...

Today I'm going to introduce UK's fastest selling albums ever, according to NME. First of all, UK's music industry and British people mentality is quiet different than world or US. Therefore, 1st place might be different than the album that you're predicting.

20. Hear’Say - "Popstars" (2001)



Албан ёсоор борлуулагдсан хувь: 306, 631
Энэ цомог бол Их Британийн Popstars телевизийн нэвтрүүлгийн эцсийн шатанд шалгарсан дуучидаас бүрдсэн хамтлагийн гаргасан цомог юм. Тэд нэгдэж тухайн үедээ цомог гаргасан нь их ухаантай, сонсогч үзэгчидийн эрэлтэд нийцсэн зүйл болсон юм. Цомог UK chart-д нэгт орсон бөгөөд, chart-д 27 долоо хоног болсон болно.



19. Oasis - "Standing On The Shoulder Of Giants" (2000)


Албан ёсоор борлуулагдсан хувь: 311, 265
Энэ цомог бол Их Британийн алдарт Oasis хамтлагийн 4 дэх студийн цомог бөгөөд British Phonographic Industry-гаас 2 цагаан алтан цомгоор шагнуулсан байна.



18. Robbie Williams - "Sing When You’re Winning" (2000)


Албан ёсоор борлуулагдсан хувь: 313, 585
Цомгийн нүүрэн дээрхи Robbie Williams-уудын зургийг, Chelsea-гийнхан Stamford Bridge цэнгэлдэхдээ шагнал хүртсэнд зориулж хийсэн болно. Цомог нь 8 ширхэг цагаан алтан пянзаар шагнуулсан болно.



17. The Prodigy - "The Fat Of The Land"


Албан ёсоор борлуулагдсан хувь: 316, 951
Энэ цомог нь The Prodigy хамтлагийн 3 дахь цомог бөгөөд Гиннессын рекордын 1999 оны хамгийн хурдан борлуулагдсан цомгоор шалгарсан болно. Мөн 1997 оны Mercury хөгжимийн шагналд нэр дэвшиж байжээ.



16. The Beatles - "1" (2000)


Албан ёсоор борлуулагдсан хувь: 319, 126
Энэ цомгийг "Fab Four" - ийн тарсанаас хойшхи 30 жилд зориулж хэвлэсэн юм. Цомгонд The Beatles хамтлагийн 62-оос 70 онд хийсэн бараг бүх шилдэг дуунууд багтсан юм.




15. Robbie Williams - "Greatest Hits" (2004)






Албан ёсоор борлуулагдсан хувь: 320, 081
Энэ цомог нь хэдийгээр хитүүдээс бүрдсэн боловч, бас 2 шинэ дууг өөртөө багтаасан аж.




14. Boyzone - "By Request" (1999).




Албан ёсоор борлуулагдсан хувь: 329, 176.
Энэ цомог нь бас нэг хитүүдээс бүрдсэн цомог юм. Уг цомог нь 1999 оны 2 дугаарт орох шилдэг борлуулалттай цомог болсон бөгөөд хөвгүүдийн хамтлагийн цомгийн төрөлд 5-д орхоор амжилт үзүүлсэн аж.




13. Madonna - "The Immaculate Collection" (1990).




Албан ёсоор борлуулагдсан хувь: 340,000
Попын хатан хааны энэ цомог нь 1982-1990 оны хооронд гарч байсан 15 хит дуунаас гадна 1990 онд хийгдсэн "Justify My Love", "Rescue Me" нэртэй 2 шинэ дуунаас бүрддэг аж. Цомог 8 долоо хоног UK Chart-д тэргүүлж, эмэгтэй дуучины төрөлдөө амжилт тогтоож байсан ба энэхүү амжилтыг нь саяхан Adele 10 долоо хоног болгож шинэчилсэн юм. Adele-ийн цомог нэгт явсан хэвээр байгаа болно.


12. Oasis - "(What’s The Story) Morning Glory?"(1995)


Албан ёсоор борлуулагдсан хувь: 347,000
Энэ цомог Oasis-ийн цомогнууд дундаас надад хамгийн их таалагддаг цомог юм. "(What’s The Story) Morning Glory?" нь дэлхий даяар 14 сая хувь борлуулагдсан цомог билээ. Цомог гарах үед Oasis хамтлага 2 дахь удаагаа цомгоо UK chart-д тэргүүлүүлж үзсэн бөгөөд тэндээ 10 долоо хоног тэссэн байна.


11. Michael Jackson - "Bad" (1987)



Албан ёсоор борлуулагдсан хувь: 350,000
Попын хааны энэхүү 17 дахь студийн цомог нь дэлхий даяар 30 сая хувь зарагдсан юм. Цомогт 5 ширхэг Billboard-ийн нэгт жагссан дуу байдаг ба Michael Jackson өөрөө энэ цомгоороо 6 Grammy-д нэр дэвшиж, түүнийхээ 2-ийг нь хожсон билээ.


10. U2 - "Rattle And Hum" (1988) 


Албан ёсоор борлуулагдсан хувь: 360,000
Энэ цомог U2 хамтлагын 6 дахь цомог юм байна. Цомог тухайн үедээ хамгийн амжилттай байсан бөгөөд баримтат киног өөртөө багтаасан аж.


9. Arctic Monkeys - Whatever People Say I Am, That’s What I’m Not" (2006). 



Албан ёсоор борлуулагдсан хувь: 363, 735
Sheffield-ийн хамтлагийн энэхүү цомог нь 4 цаган алтан пянзыг авч байжээ. Тухайн үед энэ цомог нь хөгжим сонирхогч, шүүмжилэг нарын сонирхолыг татаж, сайшаалыг хүлээж байсан юм.


8. Robbie Williams - "Intensive Care" (2005)



Албан ёсоор борлуулагдсан хувь: 373, 832
Цомог 20 орны хөгжимийн жагсаалтуудад тэргүүлж, 2005 ондоо 4 сая илүү хувь борлуулагдсан юм.


7. Leona Lewis - "Spirit" (2007) 


Албан ёсоор борлуулагдсан хувь: 375, 872
Leona-гийн энэхүү цомог нь Их Британи, АНУ, Герман зэрэг 9 орны хөгжимийн жагсаалтуудыг тэргүүлж, дижитал цомгийн шинэ дуучины төрөлд шинэ амжилт тогтоосон юм.


6. Dido - "Life For Rent" (2003)


Албан ёсоор борлуулагдсан хувь: 400, 351
Dido-гийн 2 дахь цомог нь 7 ширхэг цагаан алтан пянз авсан юм. Мөн дэлхий даяар 12 сая хувь зарагдаж, 2003 оны 4 дэх шилдэг борлуулалттай цомог болж байжээ.


5. Susan Boyle - "I Dreamed A Dream" (2009)


Албан ёсоор борлуулагдсан хувь: 411, 820
Түүний энэ цомог нь 11 cover, 1 шинэ дуунаас бүрдэх ба 2009 онд дэлхий даяар 9 сая гаруй хувь зарагдаж, тухайн оныхоо шилдэг борлуулалттай цомог болжээ.


4. Take That - "The Circus" (2008)


Албан ёсоор борлуулагдсан хувь: 432, 490
Хөвгүүдийн хамтлага маань эргэн нэгдэж 2008 онд энэ цомгийг гаргаж байжээ. Тухайн үед Попын гүнж гэж нэрлэгддэг байсан дуучинтай адил нэртэй цомог тохиолдлын хэргээр гаргаж байсан нь бас сонирхолтой... Цомог худалдаанд гарсан эхний өдрөө 133 мянган хувь зарагдсан тэсрэлт болж, цаашлаад тухайн оныхоо шилдэг борлуулалттай цомог болжээ.


3. Coldplay - "X&Y" (2005) 


Албан ёсоор борлуулагдсан хувь: 464, 471
Coldplay хамтлагын 3 дахь студийн цомог 3 дугаар байранд оржээ. Мөн тэдний 3 дахь UK chart-д тэргүүлсэн цомог юм байна. Цомог 8 ширхэг цагаан алтан пянз авч, BRIT awards-ийн шилдэг Британи цомог номинацид түрүүлж, Грэмми, Меркури зэрэг шагнал гардуулах ёслолуудад нэр дэвшиж байжээ.

2. Take That - "Progress" (2010)


Албан ёсоор борлуулагдсан хувь: 518, 601
2 дугаарт Take That хамтлагийн "Progress" цомог орсон байна. Энэ цомог нь Take That хамтлага нь 1995 оноос хойш анх удаагаа 5 уулаа эргэн нэгдэж гаргасан цомог юм. Цомог нь одоогоор Их Британийн энэ зууны хамгийн хурдан зарагдсан цомог бөгөөд бүх цаг үеийн хоёр дахь нь юм.


1. Oasis - "Be Here Now" (1997)


Албан ёсоор борлуулагдсан хувь: 763, 735
Би энэ хамтлагийг тарсанд жаахан харамсдаг юм... Гэхдээ Beady Eye хамтлага удахгүй сайхан зүйл хийх болтугай... Noel ч бас...
Тэгэхлээр Их Британи улсын хөгжимийн зах зээлд хамгийн их хурдацтайгаар худалдаалагдсан цомог бол Oasis хамтлагийн "Be Here Now" юм. Худалдаанд гарсан эхний хоногтоо 420,000 хувь, 2 долоо хоногтоо нэг саяаас илүү хувь зарагдана гэдэг бол рекорд тогтоохоос өөр аргагүй... 

0 comments:

Post a Comment