Saturday 7 May 2011

A Day Out to Clacton-on-Sea With My Friends...

I've traveled to Clacton-on-Sea with my friends on last Wednesday. So I wanted to write about the place and our adventure. 
Actually our plan was go to Brighton. However, our destination was changed completely. Clacton-on-Sea is seaside resort, where you can find from east coast of England.





2011 оны 5 сарын 4-ний буюу Лхагва гаригийн өглөө ажил төрөл, хичээл сургуулиа зохицуулсан залуус хаашаа ч байсан хамаагүй явж, хөгжилдөх зорилготойгоор гэрээсээ гарцгаасан юм. Brighton явах төлөвлөгөө байсан боловч дээр хэлсэнчилэн аялалын чиглэл London Bridge station дээр өөрчлөгдсөнөөр бидний unpredictable аялал эхэлсэн билээ. Төлөвлөгөө өөрчлөгдсөн шалтгаануудын нэг бол найз нарын маань нэг Биби "Brighton-ий чулуурхаг эрэг дээр очсоноос, өөр гоё элстэй далайн эрэг дээр очъё" гэсэн саналаас үүдэлтэй аж.
Ийнхүү 11 залуус өдрийг зугаатай өнгөрөөхөөр галт тэргэнд Liverpool Street station дээрээс сууцгаалаа. Чиглэл бол Английн зүүн эрэг дээр орших хот аж. 



Clacton-on-Sea нь бол Английн Essex гүнлэгийн (муж) Tendring Peninsula-д орших хамгийн том хот юм. Уг хот нь 1871 онд байгуулагдсан бөгөөд 1950-1970 оны үед жуулчидын очих дуртай далайн эргийн амралтын хот гэдгээрээ алдартай байжээ. Хэдийгээр тийм ч энэ хот бусад Английн далайн хотуудын адилаар, он цагийн эрхээр жуулчидынхаа тоог алдаж эхэлжээ. Энэ нь жуулчид гадаадын хямд бөгөөд тав тухтай далайн эргүүдэд очиж амрах сонирхолтой болсонтой холбоотой хэрэг.
Өнөөдөр энэ хот нь, Английн тэтгэврийн насныхны суурьшаж, амьдрах дуртай газруудын нэг болсон юм байна.

Ийнхүү 1цаг хагас гарам галт тэргэнд хөзөрдөж, хөгжилдөх нэг нь хөгжилдөж, бухимдах нэг нь бухимдаж :D явсаар очих газраа хүрлээ. Галт тэрэгнээс буусан дариуд идэж, уух юмны зүйл, дэлгүүр олох нь хамгийн эхний шийдэх ёстой асуудал байсан бөгөөд энэхүү асуудлыг зохион байгуулах эрх бүхий хүмүүс, туслагч нарынхаа хамтаар төвөггүй шийдсэн билээ. Идэж, уух, тоглох юмнууд бэлэн болсон учираас одоо байршилаа олох хэрэгтэй болсон юм. Дэлгүүр дээрээс далайн эрэг холгүй байсан ч ашигтай байрлал олох гэж нилээн алхсан аж. Ашигтай байрлал олсоны эцэст доороо дэвсэх юмаа дэвсэж, идэх уух юмаа зэхлээ. 
Далай явсан учираас далайд сэлэх хүсэл байсан авч, ус хүйтэн, цаг нь болоогүй байсан учираас хөлөө дүрхээс илүүг хийж чадаагүй ажгуу. Гэсэн хэдийч тэр дариудаа бөмбөг өшиглөж араас нь хөөдөг тоглоом тоглож эхэллээ. Ийнхүү тоглоом наадгай, зураг авалт үргэлжилсээр цаг нүд ирмэхийн зуургүй өнгөрч, оройн хоолны цаг болсоныг бидний ходоод, оройн сэрүүн орсоныг бидний бие мэдрүүлсэн учираас үлдсэн идэж уух юмаа буцааж хураах нь хурааж, тарьсан хогоо цэвэрлэх нь цэвэрлэж, зарим нэг хүмүүс нь цаагуур зураг авах нь авцгааж байлаа.
Буцаж явах үед их сэрүүхэн байсан учираас жаахан зутарсан л гэхээс үнэхээр сайхан, дурсамжтай байжээ. Буцаж явж байхдаа J D Wetherspoon -д орж хальт гэдсээ борлуулж байгаад галт тэрэгний буудалруугаа гарсан. Бас нэг паяантай зүйл нь зарим нэг хүмүүс замд байсан зоосоор тоглодог тоглоом тоглож, алга болж, хоолоо удаан идсэний улмаас цагийнхаа галт тэрэгнээс хоцорж дахин нэг цаг хүлээх хэрэгтэй болсон. Гэхдээ ч тэр нэг цагийг зугаатай өнгөрөөсөн шүү. Ялангуяа би балайрч, алиалах гэж байгаад айлгаад хаячихсан. Яасан гэхлээр "Mind The Gap" гэж өөрөө хэлчээд галт тэрэгний довжоонд нь бүдэрч бантаж билээ. Энийг нээрээ дампуу (dampuu.mn) дээр бичвэл бас л болох юм байна... Гэм нь баахан хохь нь гэсэн санал авчихна байх л даа... Шалан дээр өнхөрж инээх...

Ингэж явсаар Лондондоо 10 хагас болж байхад буусандаа...

Энэ аялалыг зохион байгуулсан, хөгжилтэй болгосон, ер нь хамт явсан бүх хүмүүстээ миний зүгээс талархал илэрхийлж байна...



1 comments:

khebi said...

Nice one, mate. Like the way you blog, keep going.

Post a Comment