Tuesday 10 May 2011

This Week's New Music In UK (Releases: 9 May 2011)

Singles released today / Өнөөдөр нээлтээ хийсэн синглүүд:


Clock Opera – Belongings
Computers – Music Is Dead
Fixers – Here Comes 2001 So Let's All Head For The Sun
Foo Fighters – Rope
Guards – Resolution Of One
Hurts – Illuminated/Better Than Love
Bruno Mars – The Lazy Song
Claire Maguire – Sword And Shield
Mechanical Bride – Colour Of Fire
Mona – Listen To Your Love
Nelly feat. Kelly Rowland – 'Gone 
Yasmin – Finish Line



Foo Fighters – Rope




Алдарт Foo Fighters-ууд маань өнгөрсөн сард Wasting Light нэртэй шинэ цомогоо гаргасан билээ. Тэд шинэ цомгийнхоо ажилын хүрээнд Уяа гэдэг дуугаа сингл болгон зарж эхэлжээ. Тэд шинэ цомгийнхоо мастерингаас бусад бүх ажилыг аналог системээр хийсэн юм байна. Мөн хамтлагийн ахлагч, дуучин, гитарчин Dave Grohl-ийн гаражинд бичлэгээ хийсэн аж. Аналог систем гэдэг нь тоон бус, дууны хэлбэлзэлд суурилсан систем юм. Тиймээс нэгэнт эхэлсэн л бол дууг дуустал зогсоож болохгүй, алдах аваас дууг дахин эхлүүлхээс өөр аргагүй болно гэсэн дүрэм баримталдаг систем билээ. Илүү их хөдөлмөр, илүү чанартай уран бүтээл...

Claire Maguire – Sword And Shield




Clare Rita Mary Maguire нь 23 настай Британийн дуучин, хөгжимийн зохиолч юм. Тэрбээр 2008 онд Universal Music Group-ийн хариа Polydor Records-той хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Түүнээс өмнө тэрбээр үе үе Лондонд ирж, өөрийгөө студи, рекордсуудад таниулахыг оролддог байжээ. Мөн MySpace дээрхи өөрийн хуудсан дээр идэвхитэй ажилладаг юм. Тэрбээр BBC Sound of 2011 буюу BBC-гээс явуулдаг шилдэг шинэ дуучидын 2011 оны жагсаалтны 5 дугаарт бичигдсэн юм.
Шинэ синглний клипний хувьд Adele, Katy Perry, Lady Gaga нарыг дууриаж элгэлжээ.

Mona – Listen To Your Love




Mona нь АНУ-гийн Tennessee-гээс гаралтай 4 хүний бүрэлдэхүүнтэй Алтернатив хамтлаг юм. Тэд дээр дурьдсан BBC-ийн Sound of 2011-д бичигдсэнээр хүмүүст танигдаж эхэлжээ. Мөн тэд 2011 оны MTV-гийн Шинэ Хамтлаг болсон аж. Хамтлагийн нэрийг хамтлагийн дуучин Nick Brown-ий эмээгийн нэрээр нэрлэсэн юм. Үндсэндээ тэд 2004 онд байгуулагдсан авч, түрүү жилээс илүү ихээр хүмүүст танигдаж эхэлсэн юм байна.



Hurts – Illuminated/Better Than Love



Hurts хамтлаг энэ долоо хоногоос эхэлж double A-side синглээ зарж эхэллээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр хамтлагийнхан сонсогч нарт илүүтэйгэр хүрнэ гэсэн 2 дуугаа нийлүүлж нэг сингл цомог болгож зархыг хэлдэг юм.
Энэ хамтлага нь 2009 онд байгуулагдсан электро дуо хамтлаг юм. Надад Hurts хамтлагийн Illuminated гэдэг дуу нь маш их таалагдсан.







0 comments:

Post a Comment