I don't dream a lot. Normally, I just go for a sleep and wake up next day. However, when I dream, I remember it quiet clear. I had a very exciting and incredible dream on tuesday morning. It was about my mom...
Тэр зүүдэнд ээж маань Англид ирчихсэн байгаагаар би зүүдэлсэн. Гэхдээ нэг онцгүй зүйл нь би айлын том болчихсон доороо 3 дүүтэйгээр зүүдэлж байгаа юм. Аав минь, том ах минь хаачсан юм бүү мэд... Ажилаасаа тарж ирээд гэртээ орох үесд, ээж маань халуун хоолтой угтаж байлаа. Гэхдээ орой унтах цаг болох үед би ганцаараа тагтан дээр тамхи татаад их юм бодож байх юм. Тэрхүү бодлуудын минь гол гогцоо нь ээжээсээ хол явах гэж байгаа мэт санагдсан...
Өглөө сэрэх үед нээх сайхан болоод сэрсэндээ. Гэм нь хичээлээсээ хоцорчихсон байсан...
Аав, ээж, ахыгаа санаж байна...
Гэснээс ер нь энэ зүүд гэдэг юм их сонирхолтой ч юм шиг, учир битүүлэг зүйл шүү. Алдарт сэтгэл судлаач Зигмунд Фрейд энэ тал дээр маш их судалгаа хийж "The Interpretation of Dream" гэдэг ном хэвлүүлсэн билээ. Тэрхүү номыг аавынхаа зөвөлгөөн дор саяхан худалдаж авсан. Уншиж эхлээгүй л байгаа...
Сүүлийн үед бас ном унших минь багасаад л байна. Урьд нь номны өт мэт байдаг байж билээ...
0 comments:
Post a Comment