Tuesday 24 May 2011

This Week's New Music In UK (Releases: 23 May 2011)

Singles released today / Өнөөдөр нээлтээ хийсэн синглүүд:


Blondie – Mother
Cage The Elephant – Around My Head
Colbie Caillat – I Do
Jessie J – Nobody's Perfect
Korn feat. Skillrex – Get Up
LMFAO feat. Natalia Kills – Champagne Showers
Mogwai – San Pedro
Plain White Ts – Boomerang
Gruff Rhys – Honey All Over
Tom Vek – A Chore


Blondie – Mother


1974 онд байгуулагдсан Америкын алдар Blondie хамтлаг шинэ синглээ зарж эхэлжээ. Тэд 70, 80-аад оны рок хөгжимийн түүхэнд нэр, мөрөө үлдээсэн хамтлаг билээ. Америк хамтлаг боловч тэд анх Их Британи, Австралид илүүтэйгээр хүлээн зөвшөөрөгдөж байсан юм.
Миний л хувьд тэднийг анх Call Me, Maria дуунуудаар мэддэг болсон юм. Ялангуяа Maria гэдэг дуу нь олон cover-тэй бөгөөд тэдний нэг нь Солонгосын Бүдүүн Мисс киноны soundtrack юм.
Сайн хамтлаг, сайхан ч дуучин. Гэм нь нас л дарж байна даа. Шинэ сингл нь ч энэ талаар байна.

Jessie J – Nobody's Perfect


Английн дуучин, хөгжимийн зохиолч, Island records-той гэрээтэй ажилладаг Jessica Ellen Cornish буюу Jessie J нь Nobody's Perfect нэртэй дуугаа сингл болгон худалдаанд гаргажээ. Энэ сингл нь түүний албан ёсны 3 дахь сингл бөгөөд, мөн Who You Are цомгийнх нь 3 дахь сингл юм.
Дууны үгний хувьд ёс бус үг хэллэг агуулсан боловч, дуучины хэлж байгаагаар түүний дуунууд дундаас хамгийн их түүхий, үнэнийг агуулсан аж. Ер нь тэрбээр Их Британийн, цаашлаад Дэлхийн хөгжимийн зах зээлд хүч түрэн гарч ирж байгаа юм.

Cage The Elephant – Around My Head


Энэ хамтлагийн хувьд 2006 онд байгуулагдсан бөгөөд миний сонирхолыг багагүй татаж байгаа хамтлагуудын нэг юм. Тэд Америкаас гаралтай бөгөөд Америк, Нэгдсэн Вант улсад өөрийн гэсэн орон зайтай болоод байгаа шинэ залуу хамтлаг юм.
Хамтлаг 5 гишүүнтэй бөгөөд тэдний 3 нь арван жилийн найзууд, сургуульд байхдаа хамтлагтай байсан аж.
Синглийн хувьд тэдний Thank You, Happy Birthday нэртэй 2 дахь студийн цомогт багтсан аж. Сингл нь анх 10 оны 12 сарын 27 iTunes-р үнэгүй татаж авхаар тавигдсан аж.

Plain White Ts – Boomerang


Hey There Delilah гэж дуулдаг байсан байсан залуучууд маань шинэ сингл гаргажээ. Тэд 2010 онд Wonders of the Younger нэртэй цомог гаргасан юм. Энэ долоо хоногт гарсан синглүүд дундаас онцлох сингл... 

0 comments:

Post a Comment