Tuesday 21 June 2011

This Week's New Music In UK (Releases: 20 June 2011)

Wow, It's been a while haven't posted anything on my blog. I've been bloody busy last few days.
So let me introduce this week singles. Also I will post previous weeks hot singles next time.


Singles released yesterday:

Anna Calvi – 'Desire'
Foster The People – 'Pumped Up Kicks'
Frankmusik feat. Far East Movement - 'Do It In The AM'
Hard-Fi – 'Good For Nothing'
The Japanese Popstars – 'Joshua'
Jason Derulo – 'Don't Wanna Go'
Owl City – 'Alligator Sky'
Parade – 'Perfume'
The Saturdays – 'Notorious'
Sleigh Bells – 'Rill Rill'
SoundGirl – 'Don't Know Why'
Trivium – 'In Waves'
The View – 'Sunday'
White Lies – 'Holy Ghost'




Зиа тэгэхлээр сар гармын дараа танилцуулж байгаа синглүүд маань өнгөрсөн долоо хоногуудын синглүүдээс илүү, тулцан сайн дуунууд биш ч сайхан санагдсануудаа нийтэлье... Өнгөрдөг долоо хоногуудад сайхан сайхан синглүүд гарсан ба тэднийг удахгүй бичнэ ээ...


Owl City - Alligator Sky
Adam Young буюу Owl City ганц хүний прожект нь 2 жилийн өмнөөс эрчээ авч эхэлсэн билээ. Тэрбээр synthpop урсгалаар тоглодог, олон төрлийн хөгжим тоглодог авъястай нөхөр байгаа юм. Owl City өнгөрдөг долоо хоногт All Things Bright and Beautiful нэртэй цомгоо гаргасан билээ. Уг цомгийн танилцуулгийн хүрээнд шинэ синглээ гаргаж байгаа бөгөөд цомог өөрөө гарах ёстой хугацаанаасаа буюу 2 сарын 14нөөс хойшлогдсон юм.

Миний өөрийн үзэмжээр Alligator Sky дуу их таалагдлаа. Найруулга, дугаралт зэрэг нь Adam ийн өөрийн онцлогийг харуулаад зогсохгүй эерэг энерги агуулсан дуу болж. Тэрбээр дуун дээрээ Америкийн рэппер Shawn тай хамтарж ажилласан бөгөөд дуу нь үндсэндээ 4 өөр хувилбартай аж.
Дуучин клипний найруулгийн талаар хэлэхдээ "Тэгэхлээр клипний үндсэн санаа бол 2 залуу дэлхийг орхин явж буйг харуулж байгаа юм. Гэхдээ энэ үйл явцыг хуучинсаг, гунигтайгаар бус харин, сайн сайханд тэмүүлсэн, догдолсон хэлбэртэйгээр харуулхыг зорьсон" гэжээ.


Parade - Perfume
Ер нь бол би чанартай дууг хүргэхээс гадна шинэ залуу хамтлагуудыг танилцуулхыг зорьдогийг та бүхэн мэдэх байх. Үүнийхээ хажуугаар өөртөө таалагдсан дууг ч хүргэх нь элбэг.
Одоо танилцуулах гэж байгаа хамтлаг нь 5 гишүүний бүрэлдэхүүнтэй The Parade нэртэй охидын хамтлаг юм. Ямар үзэсгэлэнтэй бүсгүйчүүд вэ гэж :D... Тэд 2009 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд, одоогоор студийн цомог гаргаагүй байгаа хамтлаг юм. Энэ дуу нь тэдний 2 дахь сингл болон гарч байгаа юм байна.
Миний үзэмжээр дууны хувьд зөөлхөн, хөөрхөн үгтэй дуу болж. Чихэнд ч наалдацтай юм байна. Гэхдээ тэр арын бүрээний дуу залхмаар санагдав ЛОЛ... Just kiddin'... Нэмж хэлэхэд тэд амьдаар овоо дуулчихдаг юм байна... Зарим нэг одууд хичнээн сайхан төрхтэй, гоё дуу клиптэй байгаад амьдаар дуулах гэж алаад хаячихдагийг алийг тэр гэхэв...



Frankmusik - Do It In The AM ft. Far East Movement


Бритиш электропоп артист  Frankmusik FEM-тэй хамтарж шинэ дуу гаргажээ. Тэрбээр удахгүй буюу энэ оны 9 сард синглийн ижил нэртэй студийн цомогоо гаргахаар төлөвлөөд байгаа юм.
Эрч хүчтэй, их сайн дуу болж. Гэм нь бас л одоо mainstream болоод байгаа шоуны утгатай болох, шоуны талаар дуулждээ...




The Saturdays – 'Notorious'
Энэ хамтлагийн дууг танилцуулахаас өмнө нэг зүйлийг хэлэх зүйтэй болов уу. Би энэ синглийг нийтлэхдээ сайн дуу гэдгээс нь илүү сайхан хүүхнүүд гэдэгт нь болж танилцуулж байгаа юм... :))
За тэр яахав. Хагассайн Өдрүүдийн бүсгүйчүүд маань удахгүй 3 дахь студийн цомогоо гаргахаар төлөвлөөд байгаа юм. Цомгийн нэр одоогоор товлогдоогүй байгаа аж.


Trivium – 'In Waves'
Америкийн хүнд метал хамтлаг Trivium шинэ синглээ гаргажээ. Тэд Thrash metal, Heavy Metal, Metalcore урсгалаар тоглодог бөгөөд 1999 онд Орландод байгуулагдаж байсан аж.  In Waves сингл нь тэдний 5 дахь бие даасан цомогт багтаж байгаа билээ. Тэд 5 дахь цомогоо одоо гаргаж байгаа синглийнхээ нэрээр нэрлэсэн ба 8 сард гаргахаар төлөвлөөд байна.
Миний хувьд дуу их таалагдсан. Ер нь метал хамтлагууд маань иймэрхүү promotion-ий ажил хийхдээ тааруухан билээ. Учир нь нэгдүгээрт энэ урсгалыг нийгмийн дийлэнхи хэсэг сонсдоггүй, хоёрт санхүүгийн хязгаарлагдмал байдалд байдаг, тэгээд хамгийн гол нь тэдний мөн чанар нь дуугаа хүн болгонд таалагдуулах албагүй гэдэгт оршдог болов уу.
Өнгөрсөн долоо хоногт бас нэг metalcore, hard rock урсгалаар тоглодог нэгэн сайн хамтлаг синглээ гаргасан билээ. Үнийг дараагийн нийтлэлдээ хавсаргъя...

0 comments:

Post a Comment