As I promised, now I'm going to post previous 3 weeks highlight of new releases in UK. More than 30 songs were released those days, and it was quiet hard to choose good ones from 'em.
Alex Clare – 'Treading Water'
Энэ дуу яалтачгүй сайн хөгжим гэдэг тодотголд багтахаар санагдлаа. Alex Clare нь Английн дуучин-хөгжимийн зохиолч хүн бөгөөд ирэх сард анхны студийн цомгоо гаргахаар ажиллаад байгаа юм байна.
Linkin Park – 'Iridescent'
Transformers киног LP-гийн хөгжимгүйгээр төсөөлхийн аргагүй аж. Тиймдээ ч уг киноны 7сарын 1нээс кино театруудаар гарч эхлэх 3 дахь киноных нь OST-ийг тэд дахин дуулж, клипжүүлсэн билээ. Дууны хувьд тэдний өнгөрсөн онд гаргасан шинэ хэв маягд нийцсэн дуу болсон ба клипний хувьд хамтлагийн DJ, Khan продюсероор нь ажилласан байна.
D.R.U.G.S. – 'Sex Life'
Destroy Rebuild Until God Shows буюу D.R.U.G.S хамтлаг нь Америкийн post-hardcore, алтернатив хамтлага бөгөөд 2010 байгуулагдсан шинэ залуу, хүчтэй гарч ирж байгаа хамтлаг юм. Тэд энэ оны 2 сард хамтлагийнхаа нэрний товчлолоор нэрлэсэн цомог гаргасан байна.
Дууны хувьд зөөлхөн, хүнд хоёрыг аятайхан хослуулсан, бэлгийн амьдралын талаар өгүүлсэн дуу болжээ.
Foo Fighters – 'Walk'
Надад лав энэ дуу, хамтлаг хоёр дээр коммент хэлээд байх шаардлага байхгүй санагдлаа. Just F*ckin' Enjoy It...
Гэснээс Nirvana хамтлагийн хамгийн амжилттай болсон Nevermind цомог худалдаанд гарсаны 20 жилийн ой энэ оны 9 сард болох аж.
Sunrise Avenue – 'Hollywood Hills'
Нар Мандахын Өргөн Чөлөө хамтлаг нь Финландаас гаралтай ба алтер, поп рок урсгалаар тоглодог юм. 2002 онд байгуулагдсан боловч тийм ч олонд танигдаагүй бололтой.
Надад лав дуучины хоолойны тембер, дуулж байгаа хэв маяг нь их таалагдлаа. Чихэнд наалдацтай гэж жигтэйхэн...
Those Dancing Days – 'Can't Find Entrance'
Indepedent Rocksssss... Аймар хөөрхөн хоолойтой охидууд, аймар хөөрхөн хөгжим тоглож байна...
The Wombats – 'Techno Fan'

Энэ хамтлаг мундаг байгаа... Ядаж байхад ясан ч гоё дуунууд гаргадаг юм...
Дискон Дээрхи Тэвдэлт (ядаж байхад ямар хөгийн орчуулдаг юм бэ) хамтлаг гишүүдийнхээ бүрэлдэхүүнд нилээд өөрчлөлт хийсэн ч, сайхан дуу гаргасан хэвээр л байна. Гэхдээ тэдний хөгжим нь илүү томоожсон шинжтэй болоод байх шиг...
Avenged Sevenfold – 'So Far Away'
A7X хамтлаг бол Америкийн Hard Rock, Metalcore хамтлаг юм. Энэ хамтлагийн энэ дууг анх сонсоод надад шууд таалагдсан. Дуу клип 2 нь хоёуулаа сайхан үерхэл, нөхөрлөлтэй холбоотой бөгөөд хамгийн гол нь хамтлагийн бөмбөрчин байсан The Rev-ийн дурсгалд зориулсан аж. Тэрбээр 2009 онд 28 насандаа зуурдаар нас барсан аж. Удаан хугацааны задлан шинжилгээний явцад үхэлийн шалтгааныг мансууруулах бодис их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзжээ.
0 comments:
Post a Comment