Thursday 23 June 2011

Festival season.

Summer is best season for festivals and any funs. There are lots of festivals held everywhere during this time and therefore I'm going to write about some festivals on this post.

Юун түрүүнд Гластогийн талаар бичих нь зүйтэй болов уу.  Glastonbury Festival энэ долоо хоногийн 5 дахь өдрөөс эхэлж болох билээ. Гэхдээ талбай нь Лхагва гаригаас эхэлж нээгдсэн бөгөөд camping хийх, жижиг хамтлагууд уран бүтээлээ сонирхуулхад нээлттэй байгаа юм. Фестивалын Line Up-ийг http://bit.ly/QmEAH эндээс сонирхоно уу.
Энэ жил надад үзэх боломж гараагүй ээ. Нэгдүгээрт санхүү, хоёрдугаарт цаг хугацаа, гуравдугаарт хамт явах хүмүүс гэсэн 3 асуудал тулгарсан юм. Фестивалын тасалбар өнгөрсөн оны 10сарын 3нд зарагдаж эхэлсэн ба 4-хөн цагийн дотор 137,500 тасалбар борлогдож амжилт тогтоосон юм. Тасалбарын үндсэн үнэ нь £195 байсан юм. Ер нь бол иймэрхүү арга хэмжээнд санаа нийлсэн нөхдүүдтэйгээ олуулаа явбал зүгээр нь тодорхой билээ. Шинж нь ирэх жил Олимп болох зэрэг шалтгаануудын улмаас уг фестивал болохгүй юм байна. 

Өөр нэг мэдээлэл бол London iTunes Festival 2011 оны 7дугаар сарын турш болхоор бэлтгэгдээд байгаа юм. Сайхан зүйл нь уг арга хэмжээний тасалбар нь худалдаалагдахаар бус сугалааны зарчимаар олгогдох юм. Тэгэхлээр бүртгүүлээд, хожих эсэхээ хүлээх л хэрэгтэй гэсэн үг. Фестивалын line up-ийг http://www.itunesfestival.com/gb/lineup эндээс сонирхож, бүртгүүлэх боломжтой юм. Гэм нь сугалааны зарчимаар тасалбар нь олгогдох учираас нэг тоглолт, бүр эсвэл нэгд нь ч хожихгүй байх магадлал өндөртэй.
Хожих болтугай гээд л хуруугаа хэрээд л (finger cross) сууж байхаас кк.

Энэ сугалааны зарчим нь их эрсдэлтэй. 2012 оны олимпын тасалбарыг энэ зарчимаар эхний ээлжинд худалдаалсан бөгөөд над шиг олон мянган хүмүүс тасалбаргүй үлдсэн юм. Гэхдээ 2дахь шатны худалдааг маргааш өглөө эрт хийхээр болоод байгаа. Ядаж нэг тасалбар авах гээд үзнэ дээ.

Фестивал гэснээс манай Монголчууд юугаараа дутхав 7 сарын 16, 17ний өдөр Playtime наадмаа 10 дахь жилдээ зохиох гэж байна. Би олон жил үзсэн боловч энэ жил Монголд тухайн үед нь байхгүй юм байна. Гэхдээ яахав юм нэгээр дуусах биш. Гол нь очиж үзэж байгаа нөхдүүд маань элдэв асуудалгүй, эвтэй сайхан амраад, үзээрэй гэж хэлье.

0 comments:

Post a Comment