Saturday 9 April 2011

Choices


Life has made from different kind of choices. Also impact of those choices are different and results are depends from the size. I'm going to write this post about my life and important choices that I have made in my life.
Хүний амьдрал асар олон сонголтуудын дунд өрнөж өнгөрдөг юм байна... Мөн тэрхүү сонголтууд нь хэмжээний хувьд амьдралыг өөрчилөх, хүмүүсийн хоорондох харьцааг өөрчилөх зэрэг том зүйлсээс авхуулаад одоо юу хийх вэ, юу худалдаж авах вэ гэх мэт жижиг сажиг асуудлуудыг хамарсан байдаг байна... Цаашлаад тэр хэмжээнээсээ хамаараад үр дүн нь ч өөр байх болно...

Би өөрийнхөө жишээн дээр ярья л даа... Би хэрвээ 8-р ангидаа өөртөө зорилго тавиад Анагаахад /одоогийн нэрээр ЭМШУИС/ ороогүй байж байсан бол одоо ямар юм бодож, хаана юу хийж явах байсан бол. Тэрхүү зорилго минь надад хүч чадлыг өгч, мэдэж сурахлуу хөтөлсөн юм... Тиймээс тэр үед байсан би маш их өөрчлөгдөж эхэлсэн билээ... Наанадаж маргааш юу хийхээ төлөвлөж, цаанадаж төгсөөд хаана орохоо шийдсэн гэсэн үг.
Тэгсээр 11 жилээ төгсөөд ЭМШУИС-д ороод аль чиглэлээр сурах ёстойгоо шийдсэнээр шинэ хамт олонтойгоо учирж, 14 оюутныг удирдах болсон аж.

2009 он буюу түрүү жилийн сонголт маань өнөөдрийг надад авчирсан. Юу гэхээр тэр үед би Англи (Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант) улсад сурах шийдвэр гаргаснаар мэргэжилээ солихоор болж, ЭМШУИС-с чөлөө авсан билээ... (Энэ талаар дараа бичих болно). Одоо Лондон хотод сурч байгаа бөгөөд сургуулиа төгссөний дараа цаашид ЭМШУИС-д үргэлжлүүлж сурах эсэхээ шийдээгүй л байгаа...

АНУ-ын эмэгтэйчүүдийн эрхийн төлөө болон дайны эсрэг тэмцэгч Susan Polis Schutz нэгэнтээ ийнхүү хэлжээ:
“This life is yours. Take the power to choose what you want to do and do it well. Take the power to love what you want in life and love it honestly. Take the power to walk in the forest and be a part of nature. Take the power to control your own life. No one else can do it for you. Take the power to make your life happy.”


Эх болсон Монгол хэлнээ мөхөс би орчуулваас:

"Амьдрал бол чинийх. Хүссэн зүйлээ сонгож, түүнийгээ эзэн шиг нь гүйцэлдүүлэх хүчтэй бай. Хайрлахыг хүссэн зүйлээ хайрлаж, түүндээ чин шудрага бай. Хүссэн зүглүүгээ явж, орчиныхоо нэгээхэн хэсэг болох зориг зүрхтэй бай. Өөрийнхөө амьдралыг сонгож, чиглүүлэх чадалтай бай. Чамаас өөр хэн ч чиний төлөө үүнийг хийхгүй. Өөрийнхөө амьдралыг аз жаргалтай болгох түлхүүрийг олж ав."


Эцэст нь дүгнээд хэлэхэд хүн зөв гэсэн сонголтыг тодорхой мэдээллүүдийн тусламжтайгаар , цаг алдалгүйгээр мэдэрч хийх нь бас нэг чадвар юм байна... Монголчууд минь таний хийж байгаа шийдвэр таниар зогсохгүй, таний төрсөн болон төрөөгүй үр хүүхэд, цаашлаад Монголын минь бүх хойч ирээдүйд нөлөөлөх юм шүү...

1 comments:

Anonymous said...

Bi neg l zarchimtai... Ene uu? Ene bol amarhan. Gehdee biyluuleh ni bas tiim ch amargui. Amidral uuruu duuren ursulduun, amidraliin gol dur baih ni zurchilduun. Gehdee uur songolt ugui. Uuruusuu urvaj sharvah hereggui ee. Tiimees chi gol dur. Ene zorilgodoo hur. Hend ch aldah erhgui chinii bair suuri, henii ch urdaa oruulahgui chinii gol dur. Yamar ch asuudald bitgii tsuhur, yadag ch baisan amid uldeh yostoi gol dur. Neg l ayul bii, uur neg ni chinii amidrald gol dur boloh vii! Hair setgel, ajil turul, shunal husel geed bugd l dainii talbar. Naiz nuhud ergen toiron chini bugd l tuslah sambar. Huch gedeg mungu tugrug bish, huch gedeg sain togloh yostoi gol dur. Tiimees chi gol dur, ene zorilgodoo hur...

Post a Comment