Thursday 3 January 2013

This Week's New Music In UK (Releases: 31 Dec 2012)

Зиа хэд хоног алга болчихлоо. Шинэ жил гээд бужигнасаар байгаад блог бичиж амьжсангүй. Гэхдээ нэг их бичээд байхаар юм ч болоогүй л дээ.
Харин сая баахан юм ухаж байгаад энэ долоо хоногт буюу өнгөрдөг оны 12 сарын 31нд гарсан синглүүдийг танилцуулах гэж байна. Ний нуугүй хэлэхэд хамтлага дуучид шууд амралтын байдалд шилжээд юун тэр сингл гаргах манатай байсан байна. Тэгээд ухаж ухаж байж хэдэн сингл гарсаныг нь доор бичлээ.



Энэ долоо хоногт шинээр гарсан синглүүд:


JME & Wiley - BangerDirteeTV.com - The Mixtape EP, Vol. 2 - EPMatt Cardle - Anyone ElsePet Shop Boys - Memory of FutureDavid Guetta - Just One Last Time

Эхний хоёр нь бол Английн хип хоп артистуудын уран бүтээлүүд. DirteeTV.com нь Dizzee Rascal болон бусад рапперүүдтэй нийлсэн бүлэг юм. Эхний хоёрыг алгасаад сүүлийн 3 синглүүдийн талаар бичье.

Matt Cardle - Anyone Else


За Matt Cardle-ийг мэдэхгүй бол тэрбээр Английн "X Factor"-ийн 2010 оны аварга юм. Matt Columbia Records-оос гарч шинэ record label-ээс The Fire нэртэй цомогоо саяхан гаргасан. Угаасаа нэг их commercial зүйлд дургүй хүн шиг байгаан. Тэгээд цомогийнхоо ажлын хүрээнд шинэ сингл гаргасан байна. Аятайхан дуу санагдлаа.

Pet Shop Boys - Memory of Future


Алдарт synth pop-ийн төлөөлөгч PSB хамтлага Elysium нэртэй 9 дэх албан ёсны цомогоо 9 сард гаргасан. Always on my mind, Go West зэрэг дуунуудаараа олонд танигдаж алдаршсан хамтлаг маань сүүлийн үед ёстой явахгүй байна даа. Сүүлд гарсан сингл нь янз янзаар миксэслчихсэн хувилбарууд байна лээ, сонирхоод үзээрэй. Дууны хувьд яахавдээ л санагдлаа.


David Guetta - Just One Last Time


Франц DJ, Producer маань шинэ синглээ Just one last timе дуугаар сонгожээ. David Nothing but the Beat цомогоо дахиж сайжруулан 2.0 тодотголтойгоор гаргасан юм. Ер нь энэ цомог янз янзын хувилбаруудаар яваад байгаа. Сингл аль дээр үед, өнгөрдөг оны 11 сард дижитал хувилбараар гарсан боловч, дахин энэ долоо хоногт биет буюу CD хувилбараар худалдаалагдаж эхэлсэн юм байна. Дууг Шведээс гаралтай Taped Rai дуулсан байгаа. Мөн л Tiesto зэрэг DJ нарын миксүүд их байна лээ сонирхоод үзээрэй ;)

0 comments:

Post a Comment