Monday 21 January 2013

This Week's New Music In UK (Releases: 21 Jan 2012)

За энэ долоо хоногт Английн хөгжимийн зах зээлд шинээр нээлтээ хийж буй синглүүдийг танилцуулахад бэлэн боллоо. Энэ долоо хоногт Paramore, Far East Movement 2-г эс тооцвол нэг их алдартай хүмүүс синглээ гаргахгүй юм байна. Мөн голцуу рок, электро уран бүтээлчид байна гэж. Гэхдээ дажгүй сайхан дуунууд байна, тэднээс онцлохуудыг нь уламжлал ёсоор танилцуулна.

Юу ч гэсэн энэ долоо хоногт шинээр нээлтээ хийсэн синглүүд;

Amelia Lily - Shut Up (And Give Me Whatever You Got) 
Actress - Silver Cloud 
Bebe Black - The Deathwish 
Bingo Players FT Far East Movement - Get Up (Rattle) 
Jessie Ware - Sweet Talk
Paramore - Now 
Roots Manuva - Banana Skank 
The Mavericks - Back In Your Arms Again 
Tim Burgess - Doors Of Then 
Wild Bele - Keep You 
Woman E - Hit And Run 
Yadi - The Blow


Paramore хамтлага 22-нд буюу маргааш Now нэртэй шинэ синглээ гаргах нь ээ. Дуу нь ямар нэгэн байдлаар leaked буюу задраагүй байгаа юм байна. Дууны Preview-г нь юу ч гэсэн доор орууллаа. Америкийн эмо, поп панк урсгалаар тоглодог Paramore хамтлага энэ оны 7 сарын 22нд өөрийн нэртэй 4дэх цомогоо гаргахаар төлөвлөөд байгаа. Урьдныхаа цомгуудтай адил хит цомог гаргана байх гэж найдаж байна. Тэд уг цомгийн анхны синглээр Now-ыг сонгосон юм.


Энэ долоо хоногт нэг үл таних шинэ артистын уран бүтээл надад их таалагдлаа. Энэ бол Bebe Black, түүний талаар ямар нэгэн тодорхой мэдээлэл байхгүй байна. Юу ч гэсэн The Deathwish нэртэй слов электро маягийн поп стилийн синглээ гаргаж байгаа юм байна. Түүний сайтлуу ороод энэ дууг болон өөр 2 дууг үнэгүй татаж үзэхийг зөвлөж байна. http://www.bebeblack.com/


Өөр түрүү жил Wildest Moments синглээрээ хүмүүст танигдаж эхэлсэн Jessie Ware нь Sweet Talk нэртэй дуугаа сингл болгон гаргаж байгаа юм байна. Эхэндээ клип нь их хөөрхөн санагдаад дараа нь дуу нь нэг тийм дулаахан, зөөлхөн өөртөө татсан юм. Юу ч гэсэн надад дажгүй санагдлаа. Үгний хувьд өөрийнхөө сайн залууд хэлж байгаа үг хэлбээрээр бичигджээ.



Энд бас нэг аятайхан хөгжим байна. Энэ бол сүүлийн үед Англид дэлгэрч байгаа, чихэнд сонсголонтой, хүчтэй beat дээр Англи акцентээр үгэлсэн дуу хэлбэртэй Banana Skank дуу. Дууны эзэн бол Английн раппер Roots Manuva юм. Ер нь олон Англи дуучид, хамтлагууд англи акцентээр биш америк маягийн акцентээр дуулдаг. Энэ нь бодвол шоу бизнесийн ач холбогдолтой боловч, надад лав эх акцентаараа дуулвал илүү таалагддаг юм.


За энд бас нэг Яадын гэдэг нэртэй хамтлага байна кк. Заза, Yadi нэртэй, дур булаам дуучинтай хамтлага шинэ синглээ гаргажээ. Дууны нэр нь The Blow, сонсголонтой юм байна. Клипэн дээр ард нь нэг залуу нэг хөгжилтэй tambourine маягийн хөгжимөөр тоглодог нь ажиглагдлаа :D...


Заза энэ долоо хоногт ингээд болж байна.

0 comments:

Post a Comment