Monday 14 January 2013

This Week's New Music In UK (Releases: 14 Jan 2012)

Ойрд шалгалт, илтгэлүүд гээд блогтоо юм бичиж завдахгүй байна. Нэг мэдсэн юм бичилгүй 7 хоночихож кк. Хичээлээс гадна coursera дээр юм үзээд байгаа. За тэгэхлээр уламжлал ёсоор энэ долоо хоногт Их Британи улсад нээлтээ хийж байгаа сингл цомгуудын талаар нийтлэлээ эхэлье.

Энэ долоо хоногт шинээр нээлтээ хийж буй синглүүд:


50 Cent FT Eminem and Adam Levine - My Life
Biffy Clyro - Black Chandelier 
Frida Sundemo - Indigo 
Fryars - Love So Cold / In My Arms 
I Am Kloot - These Days Are Mine 
Justin Timberlake FT Jay-Z - Suit And Tie
Life In Film - Cold Wire 
Little Green Cars - Harper Lee 
Mick Hucknall - I’d Rather Go Blind 
Mikky Echo - Pull Me Down 
Peace - Wraith 
Sonic Boom Six - Keep On Believing 
Teleman - Cristina 
The Heartbreaks - Hand On Heart 
The Milk - (All I Wanted Was) Danger 
The Neighbourhood - Let It Go



Bloody hell, эдгээр дуунуудаас энэ долоо хоногийн онцлохыг гаргах жоохон хэцүү байлаа. Сайхан сайхан уран бүтээлүүд байна аа гэж. Миний онцолсон дуунуудаас гадна бусад дуунуудыг сонсохыг зөвлөж байна. Justin Timberlake хамгийн сүүлд 2006 онд бие даасан цомогоо гаргаад 2007 оны сүүлээс дуу хөгжимөөс түр холдоод жүжигчиний карьераа хөөсөн. Гэхдээ саяхан сенсацитайгаар иргэж ирсэн байгаа. Тэрбээр Jay Z-тэй хамтарч Suit n Tie гэсэн дуугаа сингл болгон гаргажээ. Justin Timberlake is back! Мартсанаас David Bowie бас 10 жил гарам завсарласны эцэст шинэ цомог гаргахаар болж, шинэ синглээ түрүү долоо хоногоос зарж эхэлсэн. Энэ талаар жичдээ бичнээ... Justin-ий дуу нэг их таалагдсангүй кк, тэгэхлээр зүгээр л дурдаад өнгөрье.

Харин Biffy Clyro бол өөр хэрэг. Тэд Black Chandelier буюу хар өнгийн лааны суурь гэдэг нэртэй дуугаар сингл цомог гаргажээ. Шотландын алдарт хамтлаг маань ойрын хугацаанд шинэ цомогоо гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд түүнийгээ Opposites гэж нэрлээд байна. Шинэ синглийн дуу нь түрүү жилийн 11 сард цацагдсан бөгөөд одоо биет хувилбар нь зарагдаж эхэлж байгаа юм. Дуу надад их таалагдлаа.


Mikky Echo саяхан Rihanna-тай хамтарж Stay нэртэй  сингл гаргасан нь хүмүүст хүрч, танигдаад байгаа. Харин саяхан Pull Me Down нэртэй дуу гаргасан байна. Chill out сайхан дуу байна. Тэрбээр анх 2010 онд интернетэд Blues уран бүтээлүүдээ тавьсанаар Label-үүдийн хараанд өртжээ.


Хагас доллар маань шинэ уран бүтээлтэйгээ бас иргэн ирж байна. Уг уран бүтээл нь My Life  нэртэй бөгөөд Adam Levine болон түнийг анхнаас нь дэмжиж ирсэн Eminem хоёртой хамтарж дуулжээ. Дажгүй дуу байна, клип нь ч гайгүй. Дууг анх 2010 оноос бичиж эхэлсэн ба 50 cent, Eminem хоёр алдар нэр хэрхэн тэдний амьдралд нөлөөлсөн, хэрхэн дарамт болж эхэлсэн талаар өөр өөрийнхөөрөө дуулжээ. Энэ хит болчихожээ :D, аягүй бол хэдэн сар чартуудаас салахгүй байлгүй кк...




2002 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн Манчестер хотын Sonic Boom Six хамтлага Keep On Believing нэртэй гоё дуу хийж. Их ирч хүчтэй, сонирхолтой хамтлаг байна. Ямар нэгэн урсгалаар дагнаж уран бүтээл хийдэггүй аж. Тэд 5 хүний бүрэлдэхүүнтэй, эмэгтэй эрэгтэй хоёр дуучинтай. Эмэгтэй дуучин нь анимений хоолойтой :P, харамсалтай нь шинэ дууны клип гараагүй байна.


The Heartbreaks-ийнхан бас янзын юм хийжээ. Тэд 2009 онд байгуулагдсан Английн Инди хамтлага юм. 2012 онд Funtimes нэртэй анхны цомогоо гаргаад, энэ долоо хоногт Hand On Heart нэртэй дуугаа сингл болгон зарж байгаа юм байна.


Зиа ингээд болж байна. Бүх синглүүдийг сонсохыг дахиж зөвлөж байна.

0 comments:

Post a Comment