Saturday 5 January 2013

Red Hot Chili Peppers – Pink As Floyd

Би гэдэг хүн хичээл ихтэй, зав тааруу байна оо. MBA-ийн эхний семистр дуусах гээд сандаргаж байна. Ирэх долоо хоногт хэдэн шалгалт бас presentation-тай. Тэгэхлээр нэг их юм бичиж амжихгүй байх.

Юу ч гэсэн одоо нэг юм биччихье. Энэ долоо хоногт Red Hot Chili Peppers хамтлаг шинэ сингл гаргасныг нь би анзаараагүй байж. Анзаараагүй нь дээрч болсон байна. Яагаад гэвэл бусад шинэ синглүүдтэй нийлүүлээд нэг пост хийх байсан. Харин одоо нэг дан постыг тэдний шинэ синглд зориулах гэж байна.


Тэдний шинэ дуу psychedelic хэв шинжтэй болж, энэ нь дууны нэрнээс нь ч анзаарагдаж байгаа байх. Би өөрөө энэ төрлийн хөгжимөнд дуртай хүн л дээ. Ямар сайндаа Dark Side of the Moon-ийг өөрийнхөө хувьд бүх цаг үеийн шилдэгээр сонгоховдээ кк.

Red Hot Chili Peppers хамтлага I'm with You Sessions гэдэг хэмээх есөн синглээс буюу B side дуунуудтай нийлээд нийт 18 дуутай цомог гаргасан. Өөрөөр хэлбэл цомгийн бүх дуунууд сингл болж гарах юм. Дуунуудыг session буюу тоглолт маягаар ямар нэгэн нарийн засвар хийлгүй бичсэн аж. Ace!

Синглээ сонсоцгооё:

Дуу надад маш их таалагдаж байгаа. Ер нь уг хамтлагийн хүчтэй ритмтэй болон баллад маягийн аль аль дуунуудад нь би дуртай гэж. Синглийн B side дуу ч гайхалтай болж:


Сингл цомог 1 сарын 4-нөөс зарагдаж эхэлсэн

0 comments:

Post a Comment