Saturday 19 January 2013

What I'm Listening at the Moment

Урьд нь хэлсэнчилэн энэ нийтлэлдээ би ойрын үед юу сонсож байгаагаа бичхээр шийдлээ. Шинэ хуучин гээд янз янзын хамтлаг дуучид үүнд минь багтаж байгаа. Тэгээд нэмж хэлэхэд доорхи уран бүтээлчидээс гадна миний дуртай уран бүтээлчид гээд зөндөө хүмүүс байдаг билээ.





Юун түрүүнд түрүү жилээс эхлээд Английн Punk хөгжимийн төлөөлөгч болсон алдарт The Clash хамтлагийг их сонсоод байгаа. Ялангуяа тэдний London Calling цомог намайг хэд хэдэн сар татаж байна. Тэдний өвөрмөц үгийн сонголт, punk icon, олон урсгалаар тоглодог хэв маяг, гайхалтай хөгжим бичдэг арга барил нь ямар ч хүнийг өөртөө татна. Надаа лав Train in Vain, Lost in the Supermarket, I Fought The Law зэрэг дуунууд нь гайхалтай санагддаг.



Ер нь би хуучины хамтлагууд, уран бүтээлчидийн хийж байсан зүйлд их дуртай. Тэгээд шинэ хуучин хоёрыг холиод л сонсоод байдаг. The Clash хамтлагийг Joe Strummer, Mick Jones хоёргүйгээр төсөөлөшгүй.

Өөр нэг хамтлага бол Tame Impala гэж солиотой гарууд байна. Тэднийг дуугаа яаж бичдэгийг чөтгөр л мэднэ байх. Тэдний түрүү жил гаргасан Lonerism цомог намайг тэр чигээр нь татаж орхисон. Би өөрөө Pink Floyd-д хайртай хүн л дээ, тэгээд psychedelic урсгалын хөгжимүүд нэг л нууцлагдмал цаанаа олон утга агуулсан санагддаг юм. Сүүлийн үед ийм юм сонсохгүй байж байгаад Tame Impala-г олж сонссондоо баяртай байгаа. Би энэ хамтлагийг хүн болгон сонсохыг хүсэж байна.


Өөр чинь, аан тийм Calvin Harris гэдэг нөхөрийн хөгжим бас их таалагдаад байгаа. Энэ нөхөр Шотландаас гаралтай DJ, продюсор, хөгжимийн зохиолч бөгөөд сүүлийн үед commercially successful яваа. Бас л mood maker хөгжим хийдэг хүн шүү. Монголд club-уудаар сайн явж чадаж байгаа бол уу?


Цаашлаад алдарт David Bowie-г эргээд сонсоод байгаа. Өвөрмөц, жинхэн поп icon. Дуу бичиж байгаа арга барил, дууны үг зэргийг нь хэн ч давтаж чадахгүй. Гэснээс саяхан тэрбээр 10 жил завсарласны эцэст "The Next Dayстудийн шинэ бүрэн хэмжээний цомогоо гаргахаар болсоноо зарласан. Тэгээд шинэ синглээч гаргасан. Харамсалтай нь аялан тоглолтын талаар ямар ч төлөвлөгөө байхгүй гэдэгээ илэрхийлсэн байгаа. Уул нь нэг амьдаар нь үзчихвэл бас л сайхан. Түүний New Career in a New Town би маш их дуртай юм байгаан. Ер нь түүний  Low, Heroes, The Rise and Fall of Ziggy Stardust and the Spiders from Mars 3 цомог бол надад хосгүй санагддаг. Түүний шинэ синглийг сонирхъё:


Шинэ сингл бас л Bowie -гийн чансааг харуулсан, чанартай уран бүтээл болжээ гэж.

Бас Lana Del Rey зэвүүн санагдаад байгаа. Нэг тийм гунигтай, гүн дуунуудтай. Яг нэг хүйтэн, бүүдгэр өдөр сонсоод юм бодоод алхаж байхад таарсан. Эсвэл орондоо сонсох ч юм кк... Сүүлийн цомог нь яалтачгүй мундаг болсон...


Мөн Монголын маань Blindfold буюу хуучнаар North Ducks хамтлагийн дуунуудыг их сонсоод байгаа. Монголын уран бүтээлчидээ дэмжих хэрэгтэй шүү. Ялангуяа энэ хамтлага надад жоохон дэмжээд өгвөл сайн явхаар санагддаг юм.



Сүүлд нь Монголын маань залуухан AM time буюу Чимка гэдэг артистийн бүтээлүүд надад таалагдаад байгаа. Манай арван жилийн охин л доо. Харин сүүлийн үед их гоё гоё юм хийгээд байгаа :D
Дэмжээрэй энэ хүүхдийг http://www.youtube.com/user/TheChimkaa ,  https://www.facebook.com/theamtime .

Энэ блогспотоос ер нь нүүдэг юм уу кк. Youtube-ээс өөр видео гарахгүй байх юм кк... Ямар хүний видеог татаж аваад буцааж хуулалтайн биш :P
Заза доор Чимкагийн нэг cover дууг орууллаа.

http://vimeo.com/54600326


Ингээд болж байна даа :D  

0 comments:

Post a Comment