Thursday, 17 January 2013

Les Misérables (2012) Review

Хэд хоног шалгалт гээд зав тааруу байлаа. Өчигдөр сүүлийнхийгээ өгөөд, өнөөдөр сүүлийн бие даалтаа өгчихлөө. Ингээд хэд хоног амарна даа :D
За тэгэхлээр өчигдөр монголоор Шоовдор Хүмүүс буюу Les Misérables-ийн саяхан гарсан киног үзлээ. Энэ нийтлэл уг кинотой холбоотой байх болно.


Инээмтгий хүн, Парисын Дарь Эхийн Сүм гэх мэт Виктор Хюгогийн (Оросоор Гюго) зохиолууд олон зүйлийг харуулдаг болоод ч тэрүү надад их таалагддаг. Les Misérables ч гэсэн мөн адил. Шоовдор Хүмүүсийн зохиолоос гадна алдартай мюзикл 1980 оноос эхэлж тавигдаж эхэлсэн юм. Шинээр гарсан кино нь бүхлээрээ мюзикл бөгөөд бараг үг болгоныг дуулж илэрхийлсэн байна. Би ер нь Across The Universe, Sweeney Todd хоёрыг үзсэнээс хойш мюзикл төрлийн кинонуудад дуртай болоод байгаа. Гэснээс түрүү жил The Phantom of the Opera мюзикл үзсэн, Английн тайзны урлаг нь гайхалтай. Манай Монголых ч гологдохооргүй л дээ гэхдээ сурах юм их бий. Одоо ч хүмүүс нэг үе ээ бодвол сонгодог урлаг их сонирходог болж.

Зиа эргээд кинондоо оръё. Киноны жүжигчидийг маш сайн сонгосон санагдлаа. Hugh Jackman, Anne Hathaway, Russell Crowe гэх мэт дандаа "А жагсаалтны" жүжигчид. Тэгээд тэд нар нь бүгдээрээ ам барихгүйгээр шууд дуулаад л, жүжиглээд л. Зохиол нь өөрөө Францын хувьсгалын сүүл үеийг харуулснаараа их онцлог. Хюго илүү ардчилсан сэтгэлгээтэй хүн шиг санагддаг юм. Түүний ахуй цагт ч Хаант засгууд унаж, ардчилсан чөлөөт нийгэмлүү шилжиж байсан. Гэхдээ дандаа цус урсгаж, хувьсгалын замаар. Тиймээс ардчилалын үнэ цэнэ, тэгш эрх зэргийг маш сайн харуулдагт нь дуртай. Тэмдэглэж хэлэхэд зохиол дээр гарч байгаа хувьсгал нь 1789-1799 болсон бүрэн эрхт хаант засгийг унагасан хувьсгал биш харин түүнээс 40 гаруй жилийн хойно болсон өөр нэг хувьсгалын талаар гардаг.

Кинонд би 8/10 гэсэн үнэлгээ өгч байна. Гэснээс сүүлийн үед blockbuster, HMV гээд компаниудын дэлгүүрүүд Англид зуу зуугаараа хаагдаж байгаа. Энэ нь шууд онлайн, дижитал хөгжим киноны зах зээлээс үүдэлтэй. Хажуугаар нь мэдээж piracy... 

0 comments:

Post a Comment