Monday 28 January 2013

This Week's New Music In UK (Releases: 28 Jan 2012)

За энэ долоо хоногийн шинэ синглүүдээ танилцуулъя. Энэ долоо хоногт Их Британи улсад нээлтээ хийж зарагдаж байгаа синглүүд бол:

Delphic - Baiya 
Devlin FT Diane Birch - Rewind
Dr Meaker - Superhigh 
Exo - Starboy, Stargirl 
Flux Pavilion - Blow The Roof 
Mogwai - Les Revenants 
Red Hot Chili Peppers - In Love Dying 
The Courteeners - Lose Control 
The Getaway Plan - Phantoms 
The Risk - Missiles 
These Furrows - Weight In Gold 
Tyga FT Rick Ross - 187




Энэ Долоо хоногт 5 дуу онцолж танилцуулна. Хамгийн түрүүнд английн рэппер Devlin-ийн Diane Birch-тэй хамтарж дуулсан Rewind синглийг танилцуулж байна. Devlin бол The Movements бүлгийн, зүүн Лондонгоос гаралтай рэппер юм. Тэрбээр 2 дахь бие даасан цомгоо 2012 оны 10сард гаргахаар төлөвлөж байсан боловч хойшлогдоод энэ сард гархаар болсон юм байна.


Дараагийнх нь Манчестераас гаралтай шүегаз, алтер, электро-рок урсгалаар тоглодог Delphic хамтлагийн сингл аж.Тэд шинэ синглээ түрүү сараас цацаж эхэлсэн ба энэ долоо хоногт биет хувилбарыг нь гаргаж байгаа юм байна. Синглийн нэр бол Baiya, надаа их таалагдлаа.



Дараагийн цомог бол сингл цомог биш харин EP буюу Extended Play цомог юм. Энэ нь пянзнаас гаралтай хэллэгнүүдийн нэг бөгөөд, сингл цомгийг бодвол арай олон дуутай, урт хэмжээтэй, гэхдээ бүрэн хэмжээний цомгийг бодвол богино цомгийг хэлдэг юм. Mogwai хамтлаг Les Revenants (EP) нэртэй цомог гаргасан бөгөөд надад маш их таалагдлаа. Нэг тийм атмосферик, dark-дуу ч юм шиг... Зарим талаараа Pink Floyd-той төстэй. Тэгээд Дандаа аянууд!



The Courteeners хамтлаг бас нэг дажгүй сингл гаргажээ. Lose Control нэртэй дуугаараа сингл гаргаж, 3 дахь бие даасан цомгийнхоо promotion-ийг хийж байгаа юм байна. Гитарнууд нь гоё юмаа кк...



Хамгийн сүүлд нь Young Money Entertaiment-ийн Tyga-ийн 187 нэртэй синглийг, эсвэл mixtape гэвэл илүү зүйтэй байх, онцолж байна. Дууны клип нь хараахан гарч амжаагүй байгаа. Түүнийг ирээдүйтэй рэппер гэж хөгжим шүүмжилэгчид дүгнэдэг, гэхдээ хэрэг түвэгт холбогдчихгүй бол шүү дээ. 187 гэдэг нь ерөнхийдөө бол аллагийг хэлдэг юм. Өөрөөр хэлбэл Калифорни мужийн эрүүгийн хуулинд 187-р анги нь аллагтай холбоотой байдаг аж. Тэрбээр томоохон уран бүтээлчидтэй хамтарж бие даасан цомгийнхоо ажилд орсон байгаа.


0 comments:

Post a Comment