Monday 4 February 2013

This Week's New Music In UK (Releases: 4 Feb 2012)

Зиа ойрд блог дээрээ юм бичихгүй, долоо хоногтоо ганц л нийтлэл хийгээд завдал таарахгүй байна кк. Юу ч гэсэн долоо хоног болгон шинэ хөгжимөө танилцуулаад л байгаа :D

Энэ долоо хоногт гарч зарагдаж эхэлсэн синглүүд.


Booty Luv - Black Widow
Bullet For My Valentine - Riot 
Don Broco - Fancy Dress 
Eric Prydz - Every Day 
Kristina Train - Lose You Tonight 
Mikky Ekko - Pull Me Down 
My Chemical Romance - Surrender the Night / Burn Bright 
Pure Love - Beach Of Diamonds 
Robots Don’t Sleep - Little White Lies 
Steve Mill FT Keisher Downie - Nobody 
The Flaming Lips - Sun Blows Up Today 
Tribes - How The Other Half Live



Eric Prydz - Every Day 

DJ сэтгүүлийн 2012 оны шилдэг DJ нарын 52 орсон Eric Prydz шинэ синглээ гаргаж байгаа юм байна. Тэрбээр Шведээс гаралтай, Америкт уран бүтээлээ туурвидаг dj/producer юм. Уран бүтээлээ Progressive House чиглэлээр хийдэг гэж байгаа.
Шинэ сингл нь аятайхан, бүжиглэчихмээр дуу байна :D



Pure Love - Beach Of Diamonds 

Дараагийн дуу бол алтернатив, хард, панк рок урсгалуудаар тоглодог Pure Love гэдэг хамтлагийн дуу юм. Уг хамтлаг нь 2 хүний бүрэлдэхүүнтэй ба Лондон, Нью Йорк хоёроос гаралтай 2 нөхөр хамтарсан аж. Мөн өнөөдөр хамтлагийнхаа анхны, Anthems нэртэй цомгоо гаргаж байгаа юм байна. therealpurelove.com/


Tribes - How The Other Half Live

Лондон хотын Камден дүүргийн дөрвөл, Tribes хамтлаг шинэ синглээ гаргах гэж байна. Энэхүү акт нь шинэ залуу боловч хөгжим шүүмжилэгч нараас чамгүй сайшаал хүртээд байгаа. Тэдний анхны цомог Их Британийн чартад 20-т орж байсан ба 5сард 2дахь цомогоо гаргахаар ажиллаж байгаа юм.
Шинэ дууны хувьд ямар нэгэн чанартай хувилбар олдсонгүй. Гэхдээ амьд тоглолтны хувилбар дажгүй биздээ тэ кк. Угаасаа амьд хамтлагийн чанар амьдаараа тоглож байхад л мэдрэгддэг юм чинь


Update: Энэ дууны чанартай хувилбар нь саяхан гарлаа.



My Chemical Romance - Surrender the Night / Burn Bright

Black Parade цомгоороо Монголчуудад маань танигдсан My Chemical Romance хамтлаг  5 дахь цомогоо гаргахаар ид ажиллаж байгаа билээ. Түүнийхээ урьдчилан танилцуулах ажилын хүрээнд  Surrender the Night ба Burn Bright гэдэг 2 дуугаараа double A side сингл гаргаж байна. Double A side гэдэг нь мөн л пянзнаас гарсан хэллэг юм. Өөрөөр хэлбэл сингл цомгийн А талд нь илүү сайн гэж үзсэн дуугаа хүмүүс хийгээд Б талд нь хавсралт хэлбэрийн дуу хийдэг. Харин хамтлагууд пянзны аль аль талдах дууг адилхан сайн болсон гэж үзвэл Double A side сингл гаргадаг юм.

0 comments:

Post a Comment