Tuesday 26 February 2013

This Week's New Music In UK (Releases: 25 Feb 2012)

Шинэ долоо хоногийн мэнд ;)
Энэ долоо хоногт би та бүхэнд маш олон синглтэйгээр ирлээ. Тэдгээрийн нилээд хэд нь хүмүүсийн хүлээж байсан синглүүд гэж. Өөрөөр хэлбэл олны танигдсан болон underground олон артистууд энэ долоо хоногт шинэ дуугаа сонсогчиддоо хүргэж байна. Нэг хоног хоцорж гаргасандаа хүлцэл өчье :D


A$AP Rocky FT Skrillex And Birdy Nam Nam - Wild For The Night
Awolnation - Kill Your Heroes
Bastille - Pompeii
Caro Emerald - Tangled Up
Crystal Castles - Sad Eyes
Daniele Brooker - Heartbreaker
Dido - No Freedom
Electric Guest - The Bait
Ed Harcourt - Back In The Woods
Emilia Mitiku - You’re Not Right For Me

Example - Perfect Replacement
Josh Groban - Brave
Joss Stone - Teardrops
Keaton Henson - Lying To You
Kid Massive and Alex Sayz FT Mark le Sal - Bring Us Down
Laura Mvula - Green Garden
Miles Kane - Give Up
Paramore - Now
Pride FT Stac - The Right Idea EP
Random Impulse - Overload
Richard Hawley - Don’t Stare At The Sun
Waze & Odyssey - Be Right There
We Were Evergreen - Leeway
Wiley FT Chip - Reload
Zedd FT Foxes - Clarit


Example Англи дахь аялан тоглолтоо түрүү сард дуусгасан билээ. Аялан тоглолтоо дуусгасныхаа дараа үргэлжлүүлж The Evolution of Man цомгийнхоо Perfect Replacement дуугаа сингл болгож гаргаж байна. Миний хувьд энэ рэпперийг үнэлдэг юм. Дуугаа дандаа амьд хамтлагтай хамтарж дуулдаг, тэгээд шинэлэг, original байдаг болхоор тийм байх. Шинэ дуу нь ч дажгүй санагдлаа


90-ээд оны алдарт "One hit wonder", Шведийн дуучин Emilia Mitiku шинэ сингл гаргажээ. Түүнийг бид бүхэн "Big big world" дуугаар нь таних билээ. Бас л аймар хит болж байсан шүү. Шинэ синглийн нэр нь You’re Not Right For Me бөгөөд, надад маш их таалагдлаа. Нэг тийм тайван, гоё поп дуу байна.


The Last Shadow Puppets, The Rascal  зэрэг хамтлаг актуудын дуучин Miles Kane хэсэг чимээгүй байсны эцэст шинэ дуу гаргажээ. Тэрбээр The Arctic Monkeys-ийн Alex Turner-тэй сайн найзууд ба Английн шинэ үеийн хөгжимд тодорхой хэмжээгээр бусадтай хамтарж нөлөөгөө үзүүлсээр байгаа юм. Түүний хөгжим, үг бичих арга барил нь онцгой буюу массаас өөр болхоор хүмүүст таалагддаг байж болох юм. Шинэ сингл бол Give Up!


Kid Massive гэдэг DJ Bring Us Down нэртэй шинэ сингл гаргажээ. Тэрбээр олонд төдийлэн танигдаагүй, underground DJ юм байна. DJ mag дээр лав тодорхой байр эзэлсэн зүйл алга. Шинэ синглээ Alex Sayz болон Mark le Sal хамтарж гаргажээ. Надад лав таалагдлаа.



We Were Evergreen бол Парисаас гаралтай инди-электро поп урсгалаар тоглодог 3 гишүүн бүхий хамтлаг юм. Тэд 2008 оноос уран бүтээлээ турвиж эхэлсэн бөгөөд, энэ долоо хоногт Leeway нэртэй EP гаргаж байгаа юм байна. Хөөрхөн дуулдаг хамтлаг байна.


Америкийн дуучин, жүжигчин, хөгжимчин, хөгжимийн зохиолч, продюсер Josh Groban  нь Brave нэртэй шинэ сингл гаргаж байна. Тэрбээр олон талын авъяастайгаараа алдартай бөгөөд 2007 онд Америкад хамгийн олон цомог борлуулсан эрэгтэй дуучинаар шалгарч байсан уран бүтээлч юм. Тэрбээр дөнгөж саяхан All the Echoes нэртэй шинэ бие даасан бүрэн хэмжээний цомогоо гаргасан байгаа. Түүнийг мөн You Raise Me Up дуугаар нь хүмүүс таних байх.
Надад шинэ дуу нь бас л сайн болсон санагдлаа.


0 comments:

Post a Comment