Monday 11 February 2013

This Week's New Music In UK (Releases: 11 Feb 2012)

Дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууд минь сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Та бүхэндээ энэ могой жилдээ ажил үйлс нь бүтэмжтэй эрүүл энх, аз хийморьтой байхыг хүсье.
За энэ долоо хоногийнхоо шинэ синглүүдийг танилцуулъя. Их Британи улсад энэ долоо хоногт шинээр нээлтээ хийж буй синглүүд бол:


A Fine Frenzy - Now Is The Start
Anavae - Stormchaser
Avicii Vs Nicky Romero - I Could Be The One
Charli XCX - You (Ha Ha Ha)
Deadmau5 And Wolfgang Gartner - Channel 42 
Drake - Started From The Bottom
Drowning Pool - One Finger And A Fist
Gabrielle Aplin - Please Don’t Say You Love Me
Kylie Minogue FT Mum - Whistle At The Rain
Lower Than Atlantis - Go On Strike
Mic Righteous - Open Mic
Shiny Toy Guns - Waiting Alone
Sonic Boom Six - Keep On Believing
Tegan And Sara - Closer
The Staves - Winter Trees
Toploader - Turn It Around

Хамгийн эхэлж Gabrielle Aplin-ийн Please Don’t Say You Love Me синглийг онцолж танилцуулж байна. Үнэхээр хөөрхөн дуу байна, заавал бүтнээр нь сонсохыг хүсье. Gabrielle Aplin бол Английн Вилтшираас гаралтай 92 онд төрсөн дуучин-хөгжимийн зохиолж юм. Тэрбээр youtube дээр Paramore хамтлагийн дууг коверлож олонд танигдсан юм. Түүний анхны сингл, The Power of Love дуу нь UK chart-д 1т орж үндсэндээ байр сууриа олсон аж.


Алдарт DJ Avicii (DJ Mag: rank 3), Nicky Romero (DJ Mag: rank 17) хоёр I Could Be The One нэртэй дуугаараа сингл гаргаж байна. Nicky нь DJ Magazine-д шууд 17-д орсон анхны Dj юм байна.
Дууны хувьд гоё болжээ, гэхдээ зарим нэг хэсэг дээр өөр дууны элемент яваад байх шиг байна кк. Клипны хувьд бас таалагдлаа.


Drake - Started From The Bottom гэдэг нэртэй бас нэг боевик дуу хийжээ. Гэснээс Drake өчигдөр, 2 сарын 10-ны өдөр, 55 дахь Grammy шагнал гардуулах ёслолоос Take Care-ээрээ шилдэг цомог Рэп цомог шагналыг хүртсэн. Одоо гурав дахь цомгийнхоо ажилд орчихсон яваа, энэ дуу нь уг цомгийн хүрээн дэх анхны сингл юм. Catchy дуу байна, чихэнд сонсогдоод л байдаг. Beat нь их энгийн хэрнээ үглэлт нь original гэж жигтэйхэн болхоор гоё сонсогдож байна. Дууны үгний утга нь юу гэсэн ч юм байгаан хаха :))


Английн Ватфорд-оос гаралтай панк, пост-хардкор урсгалаар тоглодог Lower Than Atlantis хамтлаг Go On Strike нэртэй дуу гаргажээ. Надаа эрч хүчтэй байдал, дуучины дуулалт зэрэг нь их таалагдаж байна. Ер нь дажгүй хамтлаг байна шүү. Гэм нь заримдаа эмо болох гээд байдаг юмаа даа хаха. Хэлхийг хүссэн үгээ нээлттэй хэл болохгүй бол эрхийнхээ төлөө тэмц гэдэг л дуу байна :D



Toploader гэдэг нэртэй бас нэг хамтлаг Turn It Around дуугаараа сингл гаргажээ. Уг синглээр энэ нийтлэлээ дуусгах болно. Дуу нь надад маш их таалагдлаа! Хуучны гэж хэлж болхоор хамтлаг юм байна; учир нь 1997 онд байгуулагдсан болхоор. Шинэ дууг хөгжим шүүмжилэгчид их эерэгээр хүлээж авч байгаа, зарим хүмүүс бүр хамтлагийн шилдэг дуу болохуйц гэжээ.


0 comments:

Post a Comment