Monday 18 February 2013

This Week's New Music In UK (Releases: 18 Feb 2012)

Шинэ долоо хоногийн мэнд :D. Энэ долоо хоногт олон гоё гоё дуунууд гарч, худалдаалагдаж байна, гэхдээ бараг бүгд олонд танигдаагүй артистуудын уран бүтээлүүд.

Тэгэхлээр энэ долоо хоногт шинээр гарсан синглүүд бол;

Alicia Keys - Brand New Me
Andy Grammer - Keep Your Head Up
Atlas Genius - Trajans EP
Bat For Lashes - A Wall
Kate Nash - 3AM
Meital FT Sean Kingston - On Ya Transmission
One Direction - One Way Or Another
Passenger - Let Her Go
Sam Smith - Lay Me Down
San Cisco - Wild Things
The Dead Formats - Losing Track Of Numbers
The Overtones - Love Song
Theme Park - Tonight
Train - The Mermaid
Two Door Cinema Club - Next Year
Tyler James FT Kano - Worry About You
Эдгээрээс онцлох дуунууд бол:

Лондон хотоос гаралтай Tyler James нь Kano-той хамтарж Worry About You нэртэй сингл гаргажээ. Их аятайхан, catchy дуу байна. Сонирхуулж хэлэхэд Tyler нь 2001 оноос эхэлж уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд тэрбээр Amy Winehouse-ийг өөд болтол нь flat-mate нь байсан юм.
Шинэ сингл бол Tyler-ийн 2 дахь бие даасан цомгийн хүрээнд хийгдэж байгаа ажил юм. Уг сингл нь өчигдөр нээлтээ хийсэн ба, гарангуутаа UK Chart-ын 52-д орсон байгаа. Дажгүй явна байхаа...




Alicia Keys шинэ дуу гаргажээ гэж. Brand New Me сингл нь түүний Girl on Fire-д багтсан юм байна. Энэхүү дууг Emeli Sande-тай хамтарж бичсэн бөгөөд уг хоёр дуучид нь ойролцоо урсгалаар тоглодог болхоор сүүлийн үед их хамтарж ажиллаад байгаа.
Надад их таалагдлаа, Keys дууны үгэн дээр өөрийгөө хэрхэн өөрчилөгдөж байгаагаа илэрхийлжээ.




Sam Smith гэдэгт авъяслаг, чадалтай холоотой дуучин гарч ирж байгаа. Lay Me Down нэртэй дуугаа тэрбээр сингл болгож гаргаж байна. Баллад, chill out гоё дуу. Хүмүүс уг шинэ залуу уран бүтээлчээс ихийг хүлээж байгаа аж. Дууг заавал бүтнээр нь сонсож байгаарай ;)


 


Theme Park гэдэг хэний ч сонсож байгаагүй шинэ залуу хамтлаг Tonight гэдэг нэртэй их дажгүй дуу гаргажээ. Уг хамтлаг нь 4 хүний бүрэлдэхүүнтэй Английн хамтлаг юм. Хамтлагийн 2 гишүүн нь ихрүүд ба анхны цомгон дээрээ ажиллаж байгаа юм байна.




Two Door Cinema Club хамтлаг шинэ синглээ гаргажээ. Next Year дуу энэ долоо хоногт биет сингл болон худалдаалагдаж эхлэх юм байна. Дуу тэдний Beacon нэртэй 2 дахь бие даасан цомогт багдсан аж.
Сонсоод л баймаар юм байна. Шинэ цомгийг нь ер нь авнаа :)



0 comments:

Post a Comment