Friday 28 December 2012

Movie Review :D

Сүүлийн үед овоо хэдэн блог бичээд байна аа гэж. Шинж нь завтай байгаан байлгүй хаха. Уул нь өөрийгөө завгүй байлгаж, өдөр болгон ямар нэг юм хийж бүтээх хүсэл төрдөг, хэрвээ тэгэж бүтээмж гаргахгүй бол тайван байж чаддаггүй ч сүүлийн үед нэг л тайван амгалан хүн байх чинь ээ. LOL
Зиа тэр ч яахав сая Sid and Nancy: Love Kills гэдэг кино үзлээ.



Би ер нь popular music icon болсон хүмүүсийн biography маягийн кино үзэх дуртай л даа. Ялангуяа рок хөгжимийнх бол бүр их. Энэ төрөлд таалагддаг кинонууд гэвэл Joy Division хамтлагийн Ian Curtis-ийн амьдралын тухай Control, John Lennon-ийн Nowhere Boy хоёр байна. Хоёуулангийн та бүхэнд зөвлөх байна.


Тэгэхлээр миний саяхан үзсэн кино бол Punk хөгжимийн гол icon болсон Sex Pistol хамтлагийн Sid Vicious болон түүнд хайр гэдгийг мэдрүүлээд давхар мөхөлрүү дагуулсан Nancy хоёрын талаархи кино юм. Би өөрөө British Punk-д дуртай хүн л дээ, тэгээд Sex Pistol-ийг хааяа сонсдог юм. Гэхдээ Sidney-г басс гитар тоглож чаддаггүй байж Sex Pistol-д басс тоглодог гэж мэдсэнгүй хаха. Гэхдээ яалтачгүй панкын нүүр царай болсон хүмүүсийн нэг л дээ.

Киноны хувьд 6.5/10 өгхөөр байна. Эхэн хэсэг дээрээ их сонирхолтой байсан ч сүүлрүүгээ сунжирсан санагдлаа. Зохиолын хувьд нилээн үнэнд нийцүүлсэн бололтой. Sid хамтлагтай амжилттай байхдаа Nancy-тай танилцсан юм байна. Ер нь энэ хоёрын хайрын түүх хөгжим сонирхдог хүмүүсийн дунд алдартай бөгөөд хүмүүсийн дуунуудын үгэн дээр ч их гардаг гэж.

Ер нь эрэгтэй хүнийг өөдлөх үү эсвэл доройтох уу гэдэгт дэргэд нь байгаа эмэгтэй хүн нь их хэмжээгээр нөлөөлдөг гэдэгтэй та маргалдахгүй биз.

0 comments:

Post a Comment