Friday 14 December 2012

Motivation

Motivation, энэ нь дотроо их олон зүйлийг агуулдаг, хүнд их хэмжээгээр нөлөөлдөг үг аж. Яг энэ чиглэлээр, Бизнес Санхүүгийн менежментээр сурж байгаа хүний хувьд их л олон янзын томъёнуудыг үзлээ. Гэхдээ блогтоо ер нь тийм томъё эдр гэсэн баригдмал зүйлсийн талаар бус чөлөөтэй бичхийг хүсдэг хүний хувьд надад урам зориг эрч хүч өгдөг энгийн бөгөөд чухал зүйлсийн талаар бичхээр шийдлээ...


Надад мотиваци өгдөг зүйл өгдөг зүйлсүүдийн дотор миний эргэн тойронд байгаа хүмүүс яалтачгүй тэргүүн байранд орно. Ээж аав ах дүү нараас минь авхуулаад, хөндлөнгийн боловч Монгол улсынхаа төлөө чин сэтгэлээсээ хандаж байгаа хүн хүртэл тодорхой хэмжээгээр надад нөлөөлдөг, бусдад ч нөлөөлдөг байх. Жишээлбэл Ганжавхлан гээд манай 1-г төгссөн залуу байна. Би тэр хүнийг яг хүнийх нь хувьд сайн танихгүй боловч, facebook-р хүмүүстэй холбогдож ярьж, хамгийн гол нь хийж байгаа зүйлс нь яалтачгүй оргил өөд тэмүүлж, улмаар Монголынхоо төлөө зүтгэх хүсэл эрмэлзлэлийг бий болгож байх жишээтэй. Тиймээс болж бүтэхгүй байна гээд суух биш тэрийгээ өөрчлөхийн төлөө үзэж тарах хэрэгтэй.
Манай ЭМШУИС-ийн Залуу Эмгэг Физиологич клубын хамт олон байна. Тэдний хийж байгаа зүйлс нь яалтачгүй нүдээ олсон байдаг. Жил болгоны шинэ жилээ "Чадах ядхаараа олуулаа баярлъя" сайн үйлсийн аян, эрүүл мэндийн Innovation сэтгүүл, эрдэм шинжилгээний хурал гээд л. Сэтгүүлийн хувьд ажил нь түр зогссон байгаа боловч удахгүй ахмад гишүүд, багш нарын оролцоотойгоор эргэн сэргэх төлөвлөгөөтэй байгаа.

Миний хайртай хүмүүсч гэсэн надад хүч чадал хайрладаг. Ах маань яаж ирээдүйгээ баталгаатай болгохын төлөө ажиллаж байгааг нь хараад би зүгээр сууж чаддаггүй. Ээж аав маань намайг өдий зэрэгтэй болгох гэж амьдралын төлөө зүтгэснийг нь хараад бахархах баярлахаас өөр аргагүй. Эдгээр хүмүүсийн хэлсэн үгс нь энгийн боловч цанаа надад юм олгуулж байдаг юм.

Бас нэг урам зориг надад өгдөг зүйл бол ном. Би өөрөө номонд хайртай хүн, тэгээд тэрхүү номнуудаа уншаад өөрийгөө хурцлах дуртай. Хамгийн сүүлд надад хамгийн их нөлөөлсөн ном бол Walter Isaacson-ийн бичсэн Steve Jobs-ийн намтар. Энэ номонд уг бизнесийн суут ухаантныг хичнээн хүсэл эрмэлзлэл тэмүүлэлтэй байсныг, бас ямархуу хүн чанар муутай хүн болхыг харуулсан юм. Steve бизнесийн, лидер хүний хувьд хүн ямар байх ёстой, харин хүн чанарын хувьд хүнд яаж хандахгүй байх ёстойг харуулсан миний role model хүн болсондоо.

Хөгжимнөөс би бас урам зориг авдаг. Урьд нь их депрессив юм сонсдог хүн байсан. Харин одоо илүү эерэг дуунууд сонсдог болсон нь надад нөлөөлсөн байх.


Заза баахан элий балай юм биччих лээ. Гэхдээ хүн хичнээн мундаг байсан ч, хичнээн муу явсан ч хүнээрээ л байх хэрэгтэй. Тийм л хүн нөгөө хүндээ сайнаар нөлөөлдөг юм...

0 comments:

Post a Comment