Friday 21 December 2012

Intouchables

2011 онд гарсан Intouchables гэдэг кино үзлээ. Сайхан кино байна, Европ найруулага, жүжиглэлт шал ондоо байдаг шүү. Уг кино нь Францад болсон явдалаас сэдэвлэсэн бөгөөд Франц кино юм. Франц хэл, соёл сонирходог хүнд, ер нь бүх л хүнд зөвлөхөөр кино байна.


Миний зүгээс 8.5/10 оноо өгч байна. Киног манай найз зөвөлсөн юм... Энгийн боловч маш их олон мэдрэмж, ойлголтуудыг багтаасан болхоор chill хийнгээ юм юм л бодлоо.


Би өөрөө хүмүүсийг нэг их шүүгээд ийм тийм гээд байх дургүй хүн. Тухайн хүн ямар ч байж болно, гэхдээ хамгийн гол нь хүн байх нь л голно. Хүн гэж нэг нэгнээ өмссөн зүүсэн, барьсан диплом зэргээс нь болж шүүхгүй харин сэтгэлээс хандаж байхыг хэлдэг юм болов уу. Их өргөн ойлголт л доо. Ямар сайндаа хар багаас маань ээж аав хүнээс илүүчгүй, дутуучгүй хүн шиг л хүн бай гэж намайг хүмүүжүүлэхэвдээ. Юуны төлөө шунаж явахавдээ, чадах юмаа тултал нь хийгээд, хэрэгтэй зүйлээ сурж бүтээх нь чухал.

Please don't judge me or just keep away... 

Өнөөдөр gym нь дээрээ бөөн паян болж байхад нэг хар их тус болсон. Миний тааралдаж байсан цөөнгүй хүмүүс хар арьстай хүмүүст дургүй байдаг. Яахав муу хүн байж болно л доо, гэхдээ бүгдийг нь нийлүүлээд тийм гээд дүгнэх буруу.

Ер нь сургууль компаниуд, оюутан ажилчидаа сонгож авахдаа сурлагын голч бла бла гээд баахан чадварууд шаарддаг. Тухайн чадварууд хэрэгтэй гэдгийг би үгүйсгэхгүй, гэхдээ үнэхээр хийж байгаа юмандаа, иргэн тойрондоо сэтгэлээсээ ханддаг, бүтээж чаддаг бол тэр дүн мүн нэг их хамаатай гэжүү?


Гэснээс 3дахь өдөр The Hobbit: Unexpected Journey үзсэн. Би өөрөө LOTR-ийн фен л дээ, гэхдээ яг миний сансанд хүрж чадсангүй. Угаасаа аймар өндөр expectation-той байсныг ч хэлэх үү, сунжираад л. 6.5 оноо өгхөөр л байнадаа. Төгсгөлийн тулаан, Frodo, тэгээд Elf-үүдийг харах сайхан байлаа.


Заз унтаж амарлаа... Маргааш хагассайн өдөр, 22 юм байна. Ингээд 9 эхэллээдээ, хүмүүс тэр дэлхий сүйрэх эдр яахав, дулаан хувцаслаарай гэж. Эрүүл бахад бүх юм болно.

0 comments:

Post a Comment