Tuesday 18 December 2012

The Perks of Being a Wallflower...


The Perks of Being a Wallflower, гэдэг кино найз охиныхоо санал болгосноор үзлээ. Emma Watson-ий тоглосон кино гээд сонсож байсан л даа. Нэг холбоогүй юм хэлэхэд, найз охинтойгоо зайтай байгаа хүний хувьд нэг кино, ном, хөгжим сонсох нь хосын харилцааг хэвээр байлгахад түлхэц болдог.





Тэгэхлээр киноны хувьд эхлээд байдаг нэг American high school movie шиг байснаа гол дүрийн нөхөр шинэ, өвөрмөц цөөнх гэж хэлэгдэх, найзуудтай болсоноор сонирхолтой болоод тэгээд өрнөж өгнө. Хөнгөвтөр гоё кино байна. Жоохон mental breakdown гардагийг эс тооцвол. IMDB дээр лав 8.4 оноотой (23,000 саналаар) байна. Миний оноо ч үүнээс нэг их хол зөрөхгүй, 8/10...

Emma-д л улам бүр дуртай болоод байна кк... Гэхдээ жүжигчидийн хувьд сайн жүжигчид сонгож. Энд нэг гол зүйлийг дурдах ёстой, киноны хөгжимнүүдийн сонголт бол мундаг...

Зиа зиа тэгээд унтаж амръядаа... Жоохон юм бичмээр байснаа болчихлоо. Дахиж бичмээр санагдвал маргааш нөгөөдрөөс л бичье. Энэ киног үзээрэй lads, маргааш Hobbits үзэж магад.

Anyways нөхдүүд чаддаг, дуртай зүйлээ тултал нь хийхийн төлөө зүтгээд байгаарай...



0 comments:

Post a Comment