Sunday 6 January 2013

Health Sector of Mongolia

Сая twitter дээр хальт жиргэж байгаад боддог зүйлийнхээ талаар бичхээр шийдлээ. Ойрд хүндэвтэр сэдвийн талаар ямар нэгэн зүйл бичээгүй юм байна. Харин энэ нийтлэл зөвхөн миний үзэл бодол, санал болхоор тунгаан шүүж болгооно биз.




Урьд нь би Монгол улсын эрүүл мэндийн салбарын талаар цухасхан бичиж байсан байх. Гэхдээ тэр маань зөвхөн ЭМШУИС-ийн оюутны нүдээр бичсэн. Харин одоо хөндлөнгийн нүдээр, өөрчлөлт шинэчлэл, хийхийг хүссэн хүний зүгээс бичье. Үнэхээр Монголд маань хийхээс илүү ярьдаг хүн олширсон бөгөөд хүн болгон л үүнийг бас л ярьсаар байгаа.


Саяхан нэг сувилагчийн хайхрамжгүй, сэтгэлгүй үйлдэлээс болж нярай хүүхэд бүх биеийнхээ 50 гаруй хувьд нь 3-р зэргийн түлэгдэл авч. Мөн нэг аймгийн эмч хэт улс төржиж, намаар ялгаварлах ёс зүйгүй хандлагаас болж тавьсан тангаргаасаа ухарсан байна. Ер нь тэгээд манай эмч эмнэлгийн ажилтнууд хүнд суртал, удаан үйлчилгээгээрээ алдартай болоод байгаа. Ямар сайндаа дуудлага өгөх үед 2 цаг хүлээ гэж хэлэх эсвэл дуудлага өгснөөс 2 цагийн дараа ирэх тохиолдол их байна. Эдгээр нь яалтачгүй энэ салбар явж өгөхгүй, хоцроод байгааг харуулж байгаа аж.

ЭМЧИЙН ТАНГАРАГ

Эмч би:

Эмчийн ёс зүй, төрийн хуулийг
чандлан сахиж,

Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа

Тангараглая !
Тангараглая !
Тангараглая !

Аливаа зүйл, ялангуяа эрүүл мэндийн салбар, түүх, уламжилалгүйгээр явахгүй. Гэвч цаг үеээ дагаад өөрчлөлт шинэчлэл хэрэгтэй байна. Тэгэхлээр энэ салбарыг яаж өөрчилөх вэ? Юун түрүүнд энэ салбарт том удирдагч, чиглүүлэгч хэрэгтэй. Болдсайхан эмчийн жиргэснээр эрүүл мэнд, зэвсэгт хүчний салбарт дектатор хэрэгтэй гэсэн байна. Энэ нь яалтачгүй үнэн бөгөөд одоо манай эмнэлгүүдийн захирлууд ийм байж чадаж байна уу. Яам нь эмнэлгүүдээ удирдаж чадахгүй, эмнэлэг нь эмч нараа удирдаж чадахгүй л байдалтай байна гэхэд нэг их дэгсдүүлсэн юм болохгүй. Цаашлаад хэтэрхий цус ойртоод бүгд танилын хүрээнд орцон, ажилаа хийж мэдэхгүй байж нэг суудал олоод сууцан байх жишээтэй. Ер нь гадны улсуудыг харахад эмнэлгийн ерөнхий захирал зэрэг албан тушаалд эмч нараас илүү эдийн засагч, хуульч, бизнесийн хүн байх нь элбэг байдаг. Харин түүний хажууд байх гол хүн нь эрүүл мэнд хариуцсан захирал.

Дараагийн нэг асуудал бол энэ салбарын боловсон хүчин. Нэг л их оюутан сураад, эмч болж гараад байдаг цагаа тулахлээр, бодит амьдрал дээр хүүхдийн эмч зэрэг нарийн мэргэжлийн эмч нар дутагдалтай байгаад байна. Өөрөөр хэлбэл нийлүүлэлт байгаад байдаг, эрэлт нь тэрнээс даваад байна. Яагаад ийм олон эмч байгаа хэрнээ эрэлтийг хангаж чадахгүй байна вэ гэвэл, зүгээр л олон эмч нар төгсөж гараад эмч биш өөр мэргэжлээр ажилладагтаа байгаа юм. Энэ нь ч олон талтай, үүнээс хоёрыг нь дурьдвал; 

- 8 жил илүү махаа идэж байж сурчихаад 2 долоо хоногийнхоо хүнсийг авах дайны цалинтай ажил хийж байснаас, шууд наймаа хийх эсвэл дээд боловсрол эзэмшсэн гэсэн дипломоо бариад таньдаг хүн дээрээ ажиллачихсан нь дээр гэсэн бодолтой хүмүүс байна. Энд хөрөнгө мөнгө, цалин хөлсний асуудал явж байгаа. Цалингаа нэм!!!

- Нөгөөх нь юугаач мэдэхгүй явж байгаад 10 жилээ төгсөх алдад мэргэжил сонгох хэрэгтэй гэж бодсон эсвэл эцэг эхийн шахалтаар анагаах ухааны их дээд сургуульд орсон нөхдүүд. Тэднийг сургууль нь явц дундаа хасаад байх хэрэгтэй. Түрүү жил ЭМШУИС дэлхийд зөвшөөрөгддөг Их Сургууль болсон, тэдний диплом хаана ч хүчинтэй гэсэн үг. Уг их сургууль оюутнуудынхаа ирцээр Монгол улсын их сургуулиуд дундаас хамгийн дээр орно гэдэгт би итгэлтэй байна. Учир нь 100% ирцгүй бол шалгалтанд оруулдаггүй гэх мэт асуудлууд байдаг. Гэвч хичнээн хичээлдээ суусан ч мэдлэг чадваргүй эмч нар их гарч байна. Яагаад гэвэл тэд сургуульд байхдаа үлгэн салган бүх хичээлдээ суусаар төгсдөг. Яагаад вэ гэвэл, шалгатанд унасан оюутан дахин шалгалт өгдөг, унавал дахиад дахингийн дахин гэж байгаа. Эрүүл мэдний сургуульд энэ бол утгагүй асуудал. Нэг унасан бол хоёрдох боломж байж болно, гэхдээ 3 дахь хэрхэв ч болохгүй. Хэрэв чи чадахгүй бол өөр ажил хий, энэ бол зах зээлийн хууль.

Өөр нэг том асуудал бол манайд мэдлэг чадвартай эмч нар олон боловч тэд хуучин мэдлэгээ шинэчлэхгүй, шинэ юм сурахгүй байна. Ямар сайндаа бүх аймгийн эмнэлгүүдэд ЭХО тавьсан чинь тэрийг нь ажиллуулж мэддэг эмч олдохгүй байх вэ дээ. Нэг л их үнэтэй багаж авчираад тавьдаг тэрийг нь ажиллуулж чадахгүй бол ямар хэрэг байх вэ дээ.
Цаашлаад эрүүл мэндийн салбарын мэдээллийн талаар ярья. Ямны сайт бол http://www.moh.mn/ юм. Энд мэдээлэл харьцангуй гайгүй тавигддаг юм байна. Харин эмч нар маань өөрснөө иргэдээ хэр сонсдог юм бол. Би лав social media зэргээр үйлчлүүлэгчидтэйгээ харьцдаг монгол эмч мэдэхгүй юм байна. Сүүлийн үед барууны эмч нар энэ чиглэлд үйлчилгээгээ сайжруулаад байгаа. Эндээс уншиж болно: http://tinyurl.com/cdb8pm8

Эцэст нь хүмүүс, дээд албан тушаалтнууд эрүүл мэндийн салбарын талаар мэдлэг хомс болхоор буруу ойлголтууд их байдаг. Яагаад гэвэл эмч нар өөрснөө ойлгуулж чадахгүй бол хэн ойлгуулах юм бэ? Ний нуугүй хэлэхэд энэ салбарт одоо хууль эрх зүйн салбарт хийгдэж байгаа шиг эрс шинэчлэл хуулийн хүрээнд ч, гүйцэтгэх шатанд ч хэрэгтэй байна! Бүр болохгүй бол гадны загваруудаас нь өөрсөндөө нийцүүлээд хийсэн ч яадаг юм.

Эдгээрээс авахуулаад хийх юм зөндөө байна. Хийх хэрэгтэй байна, хийх хүн хэрэгтэй байна. Тэгэж чадах хүнийг дэмжих хэрэгтэй байна.

1 comments:

hantumen said...

Hurts medeelel bn. Unen ym olon bn Taalagdaw

Post a Comment